Реал Мадридын ерөнхийлөгч асан Лорензо Санз таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.22-нд нийтлэгдсэн

Реал Мадридын ерөнхийлөгч асан Лорензо Санз таалал төгсчээ

Реал Мадридын ерөнхийлөгч асан Лорензо Санз таалал төгсчээ

Испанийн Реал Мадрид багийн ерөнхийлөгч асан Лорензо Санз өчигдөр/2020.03.21/ эмнэлэгт covid-19 өвчний улмаас 76 насандаа таалал төгсчээ. Түүний хүү Лорензо Санз Дюран өөрийн твиттер хаягаараа дамжуулан "Аав маань таалал төгслөө. Тэр ингэж таалал төгсөх ёсгүй байсан. Аав минь миний амьдралдаа харж байсан хамгийн ажилсаг, хамгийн зоригтой хүмүүсийн нэг байсан. Реал Мадрид болон гэр бүл нь түүний бахархал байсан" хэмээн жиргэжээ.

Лорензо Санз нь 1995-2000 онуудын хооронд Реал Мадрид багийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж, түүний удирдлага дор Реал Мадрид УЕФА Аваргуудын лигт хоёр удаа түрүүлсэн билээ. Мөн түүний үед Реал Мадрид баг Роберто Карлос, Кларенс Сийдорф, Давор Сукер нарыг эгнээндээ нэгтгэж 33 дах удаа Испанийн Ла лигт түрүүлж байжээ. Гэвч тэрбээр 2000 онд Реал Мадрид багийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Флорентино Перезт ялагдаж албан тушаалаасаа бууж байсан юм. Түүний хүү Лорензо Санз Дюран Реал Мадрид багийн төлөө 1996-1999 онуудын хооронд тоглож, тамирчны замналынхаа сүүлийн долоон жилийг Испанийн Малага багт өнгөрүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж