Тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарч, Дорнод аймаг руу буцна

Хуучирсан мэдээ: 2020.03.22-нд нийтлэгдсэн

Тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарч, Дорнод аймаг руу буцна

Тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарч, Дорнод аймаг руу буцна

Дорнод аймгаас Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобусанд 2020 оны гуравдугаар сарын 19-нд 37.3 хэмийн халуунтай иргэн явсан тул холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, хамт явсан 19 зорчигчийг ажиглах байранд оруулж, хяналтад авсан байсан юм.

Тус иргэний шинжилгээний хариу өчигдөр /2020.03.21/ гарахад сөрөг буюу халдваргүй болох нь баталгаажжээ. Иймээс аймгийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагууд хуралдаж тусгаарлагдсан нэг, ажиглах байранд байсан 19 иргэн, нийт 20 иргэнийг Дорнод аймаг руу буцаахаар шийдвэрлэжээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж