Товчоодод резидент эмч нарыг ажиллуулахгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.22-нд нийтлэгдсэн

Товчоодод резидент эмч нарыг ажиллуулахгүй

Товчоодод резидент эмч нарыг ажиллуулахгүй

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/резидент эмч нарыг  Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар ажиллуулахдаа хамгаалах хувцас хэрэглэлээр хангаагүй талаарх мэдээлэл цахим орчинд шүүмжлэл дагуулсан. Дээрх  резидент эмч нарын дунд 0-5 насны хүүхэдтэй эхчүүд хүртэл байсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна" гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх даваа гаригаас эхлэн татан буулгаж байгааг албан ёсоор мэдэгджээ.  Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэе.

МЭДЭГДЭЛ

  • Коронавируст (COVID-19) халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 195 орноос нийт 185 орныг хамраад байна.
  • (COVID-19) цар тахлын хэмжээнд хүрсэн энэ үед улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, халдварын тархалтын эрсдэлийг бууруулахаар чармайн ажиллаж байгаа билээ.
    Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байна.
  • Эдгээр резидент эмч нар НҮБ-тай хамтран “Монгол Улс: (COVID19) – Урсгал хөдөлгөөний тандалт” судалгаан дээр ажиллаж, асуумж бөглөж байгаа бөгөөд тэднийг зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байна. Мөн өдөрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тооцсон байгаа.
  • Гэвч "АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна" гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх даваа гаригаас эхлэн татан буулгаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Сануулахад, Улсын онцгой комиссын шийдвэрээр резидент буюу үндсэн мэргэжлээр сурч буй эмч нарын бэлэн байдлыг хангах, дайчлан ажиллуулах чиглэл өгсний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төв ажиллаж байгаа аж. 2020 оны гуравдугаар сарын 19-ны байдлаар улсын хэмжээнд 20 сургалт эрхлэгч байгууллагад нийт 1,842 резидент эмч суралцаж байна. Үүнээс 1,489 суралцагч эмчийг нэгдүгээр сарын 28-31-ний өдрүүдэд долоон удаа COVID-19 халдварын үед үзүүлэх тусламж үйлчилгээний чиглэлээр сургалтад хамруулжээ. Түүнчлэн НЭМГ болон НҮБ-ын Монгол дахь шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран тархвар зүйн судалгаа хийх сургалтыг дөрвөн удаа зохион байгуулсан.

Энэ сургалтын хүрээнд хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ныг хүртэл 190 резидент эмч нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоонд халуун үзэж, тархвар зүйн судалгаа хийн ажиллаж байгаа юм байна. 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж