Айл өрхүүдэд 65 мянган угаар мэдрэгч тараана

Хуучирсан мэдээ: 2020.03.22-нд нийтлэгдсэн

Айл өрхүүдэд 65 мянган угаар мэдрэгч тараана

Айл өрхүүдэд 65 мянган угаар мэдрэгч тараана

БНХАУ-д угаар мэдрэгчийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэлснээр Улаанбаатар хотод  65 мянган ширхэг угаар мэдрэгчийг Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар хүлээн авч айл өрхөд хүргэхээр төлөвлөж байна.  Улсын онцгой комиссын шуурхай штабын шийдвэрээр угаар мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэхэд олон хүний хөл хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй байгаа тул тодорхой хугацаанд хойшлуулж, олон хүн төвлөрүүлэхгүйгээр дүүрэг, хороодын хэсгийн ахлагч, төрийн албан хаагчдаар дамжуулж хүргэхээр төлөвлөжээ.

Иймд угаарын хийн мэдрэгчийг тараах хүртэл иргэдийг дулааны улирал эхэлж, гэр байшингийн гадна, дотно агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэгтэй холбогдуулан зуух пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа хөөлж, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж байхыг санууллаа. Мөн угаар мэдрэгч дуугарсан тохиолдолд даруй цонх хаалгаа нээж, агаар сэлгэлт хийх бөгөөд угаар мэдрэгчийг унтрааж болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.

Э.АРИУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж