
Массачусетсийн Их сургуулийн эрдэмтдийн зөвлөж буйгаар крантнаас гоожиж буй усанд асар их хэмжээний хортой хүнцэл /мышьяк/ агуулагддаг юм байна. Хэрвээ жирэмсэн эмэгтэй крантны ийм бохир уснаас уугаад байвал хэвлийд буй хүүхдийн генд нь сөрөг, муу өөрчлөлтүүд гарах аюултай гэнэ.
Крантны бохир ус нь хортой, хоргүй хавдрын эх үүсвэрийг ч урагт үүсгэж, өвчлүүлэх магадлалтай юм байна.
Энэ чиглэлээр америкууд анх удаа судалгаа явуулсан бөгөөд эхийн хэвлийд буй хүүхдийн бойжилт, өсөлтөд сөргөөр нөлөөлдөг болохыг ч тогтоосон байна.
Иймээс эрдэмтэд ирээдүйн ээжүүдэд хандан зөвхөн шүүлтүүрээр цэвэршүүлсэн ус уухыг зөвлөж байна.