Гэрийн нөхцөлд жавелион, хлорсепт бодисыг ашиглаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Гэрийн нөхцөлд жавелион, хлорсепт бодисыг ашиглаж болохгүй

Гэрийн нөхцөлд жавелион, хлорсепт бодисыг ашиглаж болохгүй

Агаар дуслын замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сэлгэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй. Харин иргэд, аж ахуй нэгжүүд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд  гэр орон, албан байгууллагадаа ариутгал хийлгэх хүсэлт тавих нь ихэсчээ.

Тус төвөөс иргэдийг гэртээ ариутгалын бодисоор /бок, саван, хлормин, аяга таваг угаагч шингэн/ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх нь халдваргүйжүүлэлт хийж буй хамгийн үр дүнтэй арга болохыг зөвлөж байна. Хамгийн чухал нь цэвэрлэгээний дараа хоёр цаг тутамд цонхоо нээж агааржуулах хэрэгтэй.

Харин аж ахуй нэгж, албан байгууллагууд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх далаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

  • Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих хэрэгтэй. Мөн Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна хийнэ)
  • Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
  • Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгэхийг тус тус зөвлөжээ.

Халдваргүйжүүлэх ариутгалын бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалахыг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүлэв. Мөн жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй гэж санууллаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж