ЭМЯ: 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглэгээ байрлуулахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглэгээ байрлуулахыг уриаллаа

ЭМЯ: 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглэгээ байрлуулахыг уриаллаа

Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт эрчимтэй нэмэгдэж, ДЭМБ-ын гишүүн 195 орноос 185 орон, нутаг дэвсгэрийг хамраад байна. Өвчний тархвар зүйн олон улсын эрдэмтэн, судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт цаашид үргэлжлэх хандлагатайг сануулж байна.
Гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүхээс гадна бие биенээсээ хоёр метрээс багагүй зайд харилцах нь халдвар авах, тараах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой болохыг ДЭМБ зөвлөж байна.

Иймд худалдаа, үйлчилгээний газрууд коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна.

Үүнд,
• Үйлчлүүлэгчдийг 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглээг байрлуулах
• Гар ариутгагч байрлуулах
• Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй, гараас-гарт үйлчлэхээс татгалзах
• Үйлчилгээг цахимжуулах
• Банкны АТМ, карт уншигч төхөөрөмж, дэлгүүрийн сагс, цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул зэргийг 2 цаг тутамд сайтар арчиж цэвэрлэх

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж