Коронавирус туссан өвчтөнүүд үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Коронавирус туссан өвчтөнүүд үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдаж байна

Коронавирус туссан өвчтөнүүд үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдаж байна

Шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” өвчний халдвар авсан хүмүүст илэрх нийтлэг шинж тэмдэгүүд бол хуурай ханиалгах, халуурах, хоолой өвдөх, амьсгал давчдах, цээж өвдөх, гүйлгэх юм. Тэгвэл эдгээр шинж тэмдгээс гадна халдвар авсан хүн үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдаж байгаа талаар Германы эрдэмтэд олж мэджээ.

Германы Бонн хотын их сургуулийн эмнэлгийн дэргэдэх Вирус судлалын хүрээлэнгийн тэргүүн, вирус судлаач Хендрик Стрикийн хэлснээр түүний асуумж авсан өвчтөнүүдийн бараг гуравны нэг нь дээрх шинж тэмдэг илэрч байгаа тухай өгүүлсэн байна.

Түүнчлэн Италид халдвар авсан нэгэн өвчтөн эд зүйлсээ ариутгаж байхдаа ариутгагч бодисны хурц үнэрийг огт мэдрэхгүй байсан тухайгаа ярьжээ. Мөн тэр сармис, архи зэргийг ч амталж туршсан боловч ямар ч амт мэдрэгдээгүй байна.

Их Британийн Эрүүл мэндийн сайд коронавирусийн халдвар авсан бөгөөд гэртээ өөрийгөө тусгаарлаж буй тэрбээр мөн амт, үнэр мэдрэхгүй байгаа талаар хуваалцжээ.

“Одоогоор эрдэмтэн судлаачид өвчний яг аль үед эдгээр мэдрэмж алга болж байгааг тогтоож чадаагүй байна. Учир нь хангалттай олон хүнээс судалгаа авч амжихгүй байгаа” хэмээн Хендрик Стрик хэлжээ.

Эх сурвалж: Forbes, Dailymail

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж