Говь-Алтай аймагт өчигдөр /2020.03.20/ магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл гурван удаа давтагджээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газарт өдрийн:
- 11:03 цагт 5.8 магнитуд,
- 11:14 цагт 3.6 магнитуд,
- 11:55 цагт 4.5 магнитуд,
- 12:08 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт 1:17, 12:37, 12:40, 12:51 цагт газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай дамжуулжээ. Тус хүрээлэнгийн мэдээлснээр Монгол орны баруун хэсэг уулархаг тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог байна. Тектоник хавтангийн нөлөөгөөр газар хөлдөх, гэсэх үеэр газар хөдлөлт идэвхжих хандлагатай байдаг аж.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-03-21 122.201.24.74
ХЭНТИЙ ДОРНОД СҮХБААТАР АЙМАГРУУ НҮҮЦГЭЭ ГОВЬ-АЛТАЙЧУУДАА .
Зочин 2020-03-21 64.119.20.74
Монголын газар шороо- тэнгэр хангай хэлэгнээд байна даа : – жадамбаа генералын хуу ээ , раднаасэд ээ , амарбаясгалан аа , торийн байруудад ХУН МУУЛАГСАД аа … Улаанбаатарт байна гэж л битгий мэдэгдээрэй , танар минь …
/*-*/ 2020-03-21 49.0.213.30
Хөрс гэсэхтэй холбоогүй шүү дээ, уул үүсэх процессийн нөлөөгөөр тэгж байгаа юм
Зочин 2020-03-21 202.9.46.223
Сонин юм Хөрсний хөлдөлт 3-4 метрийн гүн байдаг гэж сонссон Тэгвэл газар хөдлөлт 10-с дээш км н гүнд гэж сонссон юм даа