Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбоотойгоор орон нутгийн чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал,
- Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №286/285-р зорчигчийн галт тэрэг аялахгүй. Жич: Замын-Үүдийн 276/275-р галт тэрэгтэй-Сайншанд, Бор-Өндөрийн галт тэрэг нэгдэж аялна.
- Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 278-р зорчигчийн галт тэрэг Баасан гарагт 16:30 цагаас аялахгүй.
- Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн рэйлбус №301/302-р галт тэрэг аялахгүй.
- Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн №273/274-р зорчигчийн галт тэрэг аялахгүй. Жич: Сүхбаатарын 263/264-р галт тэрэгтэй-Эрдэнэт, Шарынголын галт тэрэг нэгдэж аялна.
Олон улсын бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй бөгөөд орон нутгийн чиглэлийн зорчигчийн галт тэрэг дараах цагийн хуваарийн дагуу аялна.
1. Улаанбаатар-Бор-Өндөр-Сайншанд-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №276/275-р галт тэрэг аялна./Жич:Бор-Өндөр чиглэлд Пүрэв, Бямба гарагт явна./
- Улаанбаатар-17:15-д хөдөлнө.
- Сайншанд-03:42-д ирнэ.
- Бор-Өндөр-05:30-д Баасан, Ням гарагт ирнэ.
- Замын-Үүд-09:15-д ирнэ.
- Замын-Үүд-18:05-д хөдөлнө.
- Сайншанд-23:45-д хөдөлнө.
- Бор-Өндөр-23:55-д Баасан, Ням гарагт хөдөлнө.
- Улаанбаатар-10:43-д ирнэ.
2.Улаанбаатар-Дархан-Шарынгол-Эрдэнэт-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №263,604,312/264,603,311-р галт тэрэг аялна.
- Улаанбаатар-20:35-д хөдөлнө.
- Дархан-02:05-д ирнэ.
- Сүхбаатар-04:36-д ирнэ.
- Эрдэнэт-07:45-д ирнэ.
- Шарын гол-06:15-д ирнэ.
- Сүхбаатар-20:55-д хөдөлнө.
- Эрдэнэт-18:35-д хөдөлнө.
- Шарын гол-19:50-д хөдөлнө.
- Дархан-00:10-д хөдөлнө.
- Улаанбаатар-06:00-д ирнэ.
3.Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №271/272-р галт тэрэг аялна.
- Улаанбаатар-10:45-д хөдөлнө.
- Дархан-17:31-д ирнэ.
- Сүхбаатар-19:41-д ирнэ.
- Сүхбаатар-07:15-д хөдөлнө.
- Дархан-09:27-д хөдөлнө.
- Улаанбаатар-16:30-д ирнэ.
4.Дархан-Шарын гол- Дархан чиглэлд өдөр бүр №605/606-р галт тэрэг аялна.
- Шарын гол-07:50-д хөдөлнө.
- Дархан-09:40-д ирнэ.
- Дархан-15:50-д хөдөлнө.
- Шарын гол-18:15-д ирнэ.
- Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд өдөр бүр №281/282-р галт тэрэг аялна.
- Улаанбаатар-17:45-д хөдөлнө.
- Зүүнхараа-22:01-д ирнэ.
- Зүүнхараа-07:42-д хөдөлнө.
- Улаанбаатар-12:05-д ирнэ.
Мөн зорчигчид тасалбарын төв болон галт тэргээр үйлчлүүлэхдээ амны хаалт, гар ариутгагчийг тогтмол хэрэглэж эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалаарай.
Холбоотой мэдээ