Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.21/ хүүхдийн уналт таталтын эсрэг эмтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тус газрын Эм, эмнэлгийн хэрэгслэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаагийн хэлснээр иргэдийн шүүмжилж байгаа шиг хүүхдийн уналт таталтын эсрэг эм Монгол Улсад бүртгэлгүй болох нь ташаа мэдээлэл гэдгийг онцлов.
Тэрбээр “Сүүлийн үед олон нийтийн дунд хүүхдийн уналт таталтын эсрэг эм Монгол Улсад бүртгэлгүй, худалдаалахгүй байна, эмийн хомсдол үүслээ зэрэг гомдол саналаа иргэд цахим орчинд нийтэлж байна. Монгол Улсад хүүхдийн уналт, таталтын эм “Депакин” буюу олон улсын нэршлээр вальпройны хүчил нь албан ёсны бүртгэлтэй байдаг. Тус эмийн үйлдвэрлэгч болох Франц Улсын “Sanofi” компани нь Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газартай байсан ч 2019 оны гуравдугаар сард төлөөлөгчийн газраа татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт хийхгүй, зах зээл дээр тасалдал үүсээд байна. Мөн бүртгэлийн хугацаа дууссан асуудал байхгүй гэдгийг мэдэгдье. Гэсэн хэдий ч вальпройны хүчил буюу өөр үйлдвэрлэгчийн нэр, шошготой ижил төрлийн эмүүд худалдаалагдаж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан хүүхдэд зайлшгүй шаардлагатай эмийн нэгдүгээр жагсаалтад уналт, таталтын эсрэг таван нэрийн эмийг багтаасан байдаг. Үүний нэг болох “Депакин” эмийн тасалдал үүссэн. Энэ төрлийн бусад эм зах зээлд байгаа” гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Оодь 2020-03-21 139.5.216.146
Маная хүү 2006оноос хойш энэ эмнүүдийг ууж эхэлсэн. Сүүлийн10жил fинлипсин ритарт эмийг ууж эхэлсэн одоо эна эм яммрч эмийн сангуудаар алга хаанаас олохвэ
мэдрэлийн эмч 2020-03-21 202.126.89.133
Депакин тийм ч сайн эм биш шүү. Германы ориг тегретол, финлепсин л сайн даа. Олддоггүй юм даа. Оруулж ирвэл их сайн байна.
Зочин 2020-03-21 182.160.0.215
Банкны хүү өндрөөрөө, эм үнэтэй хоёроороо Монгол улс дэлхийд толгой цохиж байна.
Хамгийн наад захын жишээ: ханиадны эм ТераФлю Улаан-Үдэд 1200 төгрөгтэй дүйх үнэтэй байхад монголд эмийн сангууд 2500-2600 төгрөгөөр зарж байна.
Хүний өвчин зовлонгоор мөнгө хийдгээ монголын эмийн компаниуд хэзээ болих вэ?