Уналт таталтын эсрэг “Депакин” эмийн тасалдал үүсчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Уналт таталтын эсрэг “Депакин” эмийн тасалдал үүсчээ

Уналт таталтын эсрэг “Депакин” эмийн тасалдал үүсчээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.21/ хүүхдийн уналт таталтын эсрэг эмтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тус газрын Эм, эмнэлгийн хэрэгслэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаагийн хэлснээр иргэдийн шүүмжилж байгаа шиг хүүхдийн уналт таталтын эсрэг эм Монгол Улсад бүртгэлгүй болох нь ташаа мэдээлэл гэдгийг онцлов.

Тэрбээр “Сүүлийн үед олон нийтийн дунд хүүхдийн уналт таталтын эсрэг эм Монгол Улсад бүртгэлгүй, худалдаалахгүй байна, эмийн хомсдол үүслээ зэрэг гомдол саналаа иргэд цахим орчинд нийтэлж байна. Монгол Улсад  хүүхдийн уналт, таталтын эм “Депакин” буюу олон улсын нэршлээр вальпройны хүчил нь албан ёсны бүртгэлтэй байдаг. Тус эмийн үйлдвэрлэгч болох Франц Улсын “Sanofi” компани нь Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газартай байсан ч 2019 оны гуравдугаар сард төлөөлөгчийн газраа татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт хийхгүй, зах зээл дээр тасалдал үүсээд байна. Мөн бүртгэлийн хугацаа дууссан асуудал байхгүй гэдгийг мэдэгдье. Гэсэн хэдий ч вальпройны хүчил буюу өөр үйлдвэрлэгчийн нэр, шошготой ижил төрлийн эмүүд худалдаалагдаж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан хүүхдэд зайлшгүй шаардлагатай эмийн нэгдүгээр жагсаалтад уналт, таталтын эсрэг таван нэрийн эмийг багтаасан байдаг. Үүний нэг болох “Депакин” эмийн тасалдал үүссэн. Энэ төрлийн бусад эм зах зээлд байгаа” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж