Өнөөдөр олон улсын ойн өдөр

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр олон улсын ойн өдөр

Өнөөдөр олон улсын ойн өдөр

Өнөөдөр /2020.03.21/ олон улсын ойн өдөр. Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны тогтоолоор баталжээ. НҮБ-аас гаргасан тоон мэдээгээр дэлхийн 1 тэрбум 600 сая хүн, тэдний дотор уугуул нутгийн 2 мянга гаруй овог, аймаг ой модонд түшиглэн амь амьжиргаагаа залгуулж байна.

Мөн хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий.  Ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Гэсэн хэдий ч модны экологи, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн энэ мэт олон үр ашгийг үл харгалзан, дэлхийн ойн нөөц сүүлийн жилүүдэд асар хурдацтай багасч, ойн сан доройтож байгааг эрдэмтэд анхааруулсаар байна. Хэрэв Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглаж чадвал   уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ч боломжтой.

Монгол орны хувьд 13 сая га талбайг ойн сан эзэлдэг. Үүнийг дагаад  олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөц болж байна.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар ойн санг хамгаалах олон улсын хүчин чармайлтад нэгдэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ойн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь ард иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөхөд ихээхэн нөлөөлж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж