Хурдан морины уралдаан зохион байгуулсан уяачдыг торгожээ

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Хурдан морины уралдаан зохион байгуулсан уяачдыг торгожээ

Хурдан морины уралдаан зохион байгуулсан уяачдыг торгожээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хурдан морины уралдаан зохион байгуулсан гэх уяачдад цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцжээ. Завхан аймгийн Их Уул сумын нутагт шинийн 2-нд иргэд морь уралдуулсан гэх мэдээлэл иргэдээс цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ дагуу Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгахад Завхан аймгийн Их Уул сумын харьяат есөн хүн Хужиртын хөндий гэх газарт хурдан морины үсэргээ зохион байгуулж, 20 гаруй иргэн үзэж сонирхсон нь тогтоогджээ. Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Болд хэлэхдээ “Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, ёслол хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоосон.Гэтэл уг шийдвэрийг зөрчиж хурдан морины үсэргээ зохион байгуулсан нь тогтоогдсон есөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу уяач тус бүрийг 150 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноосон” хэмээв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж