Хөл хорио цуцлагдах хүртэл хэрэгжих шийдвэрүүд

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Хөл хорио цуцлагдах хүртэл хэрэгжих шийдвэрүүд

Хөл хорио цуцлагдах хүртэл хэрэгжих шийдвэрүүд

Улсын онцгой комиссын өчигдрийн /2020.03.20/ хуралдаанаар хорио цээрийн дэглэмийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл дахин нэг сар сунгалаа. Энэ хугацаанд Их дээд болон ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрөөс хөл хорио цуцлагдах хүртэл сунгаж байгаа юм. Энэ талаар БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг “Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-н хүртэл үргэлжлүүлээд их, дээд сургуулийн хичээлийн жилийг наймдугаар сарын 15-наас, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна” гэдгийг тодотгосон юм.

Боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэд хэдэн зохицуулалт хийхээр болсныг салбарын сайд нь мэдэгдсэн билээ.  Тодруулбал,

ЕБС-ИЙН СУРАГЧИД ТАВ, ЗУРГАДУГААР САРД ДОЛООН УДАА БЯМБА ГАРИГТ ХИЧЭЭЛЛЭНЭ

  • Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Пүрэв гаригаас хичээл эхлүүлж,  2020.05.02-ны бямба гараг хүртэл, түүнээс хойш долоо хоног бүрийн бямба гарагт хичээллэх
  • ЕБС-ын бага ангийг 2020 оны зургадугаар сарын 6-ны өдрийн бямба гариг хүртэл, дунд, ахлах ангийг 2020 оны зургаадугаар сарын 13-ны бямба гаригийг дуустал хичээллүүлнэ.
  • Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгоно.
  • ЕБС-ийн сурагчдыг тав, зургаадугаар саруудад долоон удаа бямба гаригт хичээллүүлнэ
  • Их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгавар болгоно
  • Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулна.
  • Энэ жилийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлнэ.
  • Ирэх намар их, дээд сургуулийн хичээлийн жил наймдугаар сарын 15-ны өдрийн Даваа гаригт эхэлнэ. 
  •  ЕБС, цэцэрлэгийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцэд зохицуулалт хийжээ.
  • ЕБС-ийн багш нарын ээлжийн амралтын 48 хоногт (2020.06.15-аас 2020.08.24-нийг хүртэл)  ямар нэгэн өөрчлөлт орохгүй
  • БСШУСЯ-нд харьяалагддаг спорт, соёл урлагийн эхний хагас жилийн бүх арга хэмжээ, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг бүрэн зогсоолоо.
  • Зөвхөн олимпод бэлдэх зорилготой улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл сургуулилалтыг Улсын Онцгой Комиссын шийдвэртэйгээр тусгай орчин нөхцөлд явуулна.
  • Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн хурал цуглаан,сургалт семинар зохион байгуулахгүй  гэж шийдвэрлэжээ.

         БНСУ, ОХУ, КАЗАХСТАН, ТУРК ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ НЭГ САРААР СУНГАВ

Хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасантай холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн яамнаас дараах зохицуулалтыг хийжээ.

  • Олон улсын хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл зогсоов. Тодруулбал, Монгол Улс-БНСУ хоорондын нислэг, ОХУ, Казахстан, Турк чиглэлийн нислэгийг түр зогсоох шийдвэр хөл хорио цуцлагдах хүртэл хүчинтэй хэвээр байна.
  • Олон улсын галт тэрэгний зорчих хөдөлгөөн Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлийн хуваарь дөрөвдүгээр сарын 30-н хүртэл зогсов.  
  • Орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
  • “Гадаадаас зайлшгүй авах шаардлагатай 1024 иргэнээ авсан тул 14 хоногийн хугацаанд нислэг хийхгүй
  • Дарханы зам дээр ажиллах БНХАУ-ын  105 иргэнийг ням гаригт чартер нислэгээр авчирна.Ингэхдээ 14 хоногийн хугацаанд тусгаарласны дараа шинжилгээний хариу харж байж ажилд нь оруулахаар болжээ.
  • Дамжин өнгөрөх тээвэр болон Монгол ирэх ачаа барааны тээвэр хэвийн үргэлжилж байна
  • Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэлтийг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

БНХАУ-ААС ИРЭХ МОНГОЛ ИРГЭДИЙГ БУЯНТ-УХАА, ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГИЙН БООМТООР НЭВТРҮҮЛНЭ

Хөл хориог сунгасан онцгой дэглэмийн үед Хил хамгаалах ерөнхий газраас Монгол Улсын хилийн агаарын, авто зам, төмөр замын бүх боомтуудад Нэвтрэх, зорчигч тээврийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгав. Харин улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм байна. Мөн БНХАУ-аас ирэх монгол иргэдийг Буянт-Ухаа хилийн боомт, Замын-Үүд, ОХУ-аас Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлэхээр болжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж