Машины эд зүйл хулгайлдаг гурван бүлэг этгээдийг илрүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Машины эд зүйл хулгайлдаг гурван бүлэг этгээдийг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Машины эд зүйл хулгайлдаг гурван бүлэг этгээдийг илрүүллээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр “Нийслэл илрүүлэлт” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд эхний 20 хоногийн байдлаар халаас, орон байр, автомашины эд зүйл хулгайлах 264 хэрэг нөхөн, 128 хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Тухайлбал,  Хулгайлах гэмт хэрэг 306, дээрмийн хэрэг 19, булаалт 20, хүчирхийлэл 13, залилан мэхлэх 34, нийт 392 хэргийг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан 28 этгээдийг эрэн сурвалжлан олж тогтоов.     

Мөн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт автомашины цонх цохиж эд зүйлийг нь хулгайлдаг гурван бүлэг этгээдийг баривчлан шалгалтын ажиллагаа хийж байна.  “Нарантуул”, “Хархорин” зах, “Тэди”, “Монтел” зэрэг газруудаар хулгайн эд зүйл авч зарж борлуулдаг гар дээрээс гар утас худалддаг этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж шалгаж байгаа юм.

Иргэд Та бүхэн тээврийн хэрэгсэлээ харуул хамгаалалтгүй газар эзэнгүй орхихгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд харуул хамгаалалтаа сайжруулж, чанарын шаардлага хангасан хяналтын камер тавьж байршуулах, хүн олноор цугларч байгаа газар, зах, худалдааны төв, гудамж талбай, нийтийн тээврээр зорчих үедээ халаас, цүнхнээсээ эд зүйл, гар утсаа алдахаас болгоомжилж сонор сэрэмжтэй явж байхыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2015-11-17 202.179.20.65

ene khulgaich naraa khariutsan tsagdaa nar sain tanidag, zarim negiig ni barisan ch gesen tulburiin chadvargui geed tsagdaa nar khulgaichiin tald orood baidag tokhioldol nileen ikh baidag, tasgdaa nar khulgaich naraasaa dairaldakh bolgondoo baigaa ed zuilsiig ni khuraaj avdag bolovch khaashaa ogdog ni todorkhoi bish ,uuniig sain shalgakh kheregtei

Зочин 2015-11-17 59.153.112.131

сэрэмжтэй анхаарал сайтай байвал хулгай гарахгүй цагдаагийнхаа тоог багасгах юм уу зүгээр л өөрөө юмаа алдахгүй хайхрахгүй орхихгүй манаж сэжиглэж байх уу хулгайч нар ч одоо баригдахаараа хохь чинь юу гэж боломж гаргасан юм гээд л зодчих гээд дагаж явдаг хэдэн худлаа жүжиглэж салгаад л бүр цохиж айлгаж цагдаагаа дуудаач гэж басамжилж сүрдүүлдэг болсон ш дээ одоо тэр мөнгөн дүнгээр буцааж хулгай хийлгэж төлбөр төлүүлэхгүй бүр хэцүү газар шороо цэвэрлэгээ хийлгэж төлбөрийн барагдуулдаг болговол жоохон айдастай болно

Зочин 2015-11-17 150.129.141.248

хулгайч нарын гарыг нь эхнээс нь таслаад эхэл. тэгвэл хулгай гэж үгүй болж цэнгэлийн манлайд хүрнэ..