Японд хичээлийн шинэ жил ирэх сарын 1-нд эхэлнэ | News.MN

Японд хичээлийн шинэ жил ирэх сарын 1-нд эхэлнэ

Японд хичээлийн шинэ жил ирэх сарын 1-нд эхэлнэ

Японд хичээлийн шинэ жил ирэх сарын 1-нд эхэлнэ

“Covid-19” халдварын тархалтын улмаас Япон улс бусад улс орнуудын адил бүх шатны сургуулийнхаа үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаасан билээ. Тус улсын Боловсролын яам өчигдөр /2020.03.20/ мэдэгдэл хийж, ирэх сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жил уламжлал ёсоор эхэлнэ гэдгийг зарлажээ. Японд халдварын тархалт харьцангуй намжсан тул сургуулиудыг цаашид хаах шаардлагагүй гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн байна.

Гэсэн ч цар тахлын аюул хэзээ ч дахин сэргэж болзошгүй тул олныг хамарсан бусад арга хэмжээнүүдийг хориглосон шийдвэрээ хадгалахыг тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Япон улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас өнөөдрийг хүртэл 963 хүн халдвар авч, 33 нас барсан байна. Үүн дээр тус улсад хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлгийн зорчигчдоос илэрсэн 712 тохиолдол, нас барсан найман зорчигч нэмэгдэж байгаа юм.

Эх сурвалж: KYODO NEWS, ASIA NIKKEI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж