Шигшээ багийн тамирчид "Багабаян"-д тусгаарлагджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Шигшээ багийн тамирчид "Багабаян"-д тусгаарлагджээ

Шигшээ багийн тамирчид "Багабаян"-д тусгаарлагджээ

Олимпын эрхийн тэмцээн, хамтарсан бэлтгэлд хамрагдсан бокс, чөлөөт бөхийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, "Багабаян" амралтад тусгаарлагдаж байгаа ажээ.

Боксын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн "Боксын үндэсний шигшээ багийн хамт олон бид Иордан улсын Амман хотод олимпийн эрх олгох тэмцээндээ оролцоод, Туркийн Истанбулд тав хоносноор төр засгийнхаа тушаал шийдвэрээр МИАТ-ынхаа онгоцоор эх орондоо ирж, тусгаарлагдаад байна. Монголчууд хүний эрүүл мэндээ чухалд үзэж, энэ айхтар тахалтай тууштай тэмцэж байгаагаар гадаадын олон улсуудад үлгэр жишээ болж байна. Бид эрүүл байж, урт насалж удаан жаргах ёстой биз ээ" гэжээ.

Сарын өмнө АНУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр тус улсыг зорьсан чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид 10 хоногийн өмнө Монгол руу буцах байсан ч нислэгүүд хаагдсан учир хоёр ч удаа чиглэлээ өөрчлөн, шинэ онгоцны тийз авч, Туркийн Станбул хотоор дамжин, Монголд иржээ. Тэд ирсэн даруйдаа журмын дагуу тусгаарлах байранд байрлаж буй талаар эх сурвалж мэдээлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж