Коронавирус: Италид нэг хоногт 627 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Коронавирус: Италид нэг хоногт 627 хүн нас баржээ

Коронавирус: Италид нэг хоногт 627 хүн нас баржээ

Шинэ төрлийн коронавирусийн хоёр дахь том голомт болоод буй Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор 627 хүн уг вирусийн улмаас нас баржээ. Энэ нь тус улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойшхи нэг хоногт нас барсан хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд нийт нас баралтын тоо 4032 болжээ. Харин халдвар авсан нийт хүний тоо 5986-аар нэмэгдэж, 47021 болсон байна.

Италийн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн тус улсад дэгдсэн “covid-19” тахлын талаар анх удаа дэлгэрэнгүй тоо баримтыг танилцуулжээ. Уг тоо баримтад дурдсанаар:

  • Нас барагсдын дундаж нас 78,5
  • Нас барсан хамгийн залуу өвчтөн 31 настай, хамгийн ахмад нь 103 настай
  • Нас барагсдын 41 хувь нь 80-89 насныхан, 35 хувь нь 70-79 насныхан
  • Нас барсан 3200 өвчтөний 70.6 хувь нь эрчүүд, 4 хувь нь эмэгтэйчүүд
  • Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 63
  • Нас барагсдын 99 хувь нь ямар нэг архаг хууч өвчтэй, 48,6 хувь нь гурав ба түүнээс дээш хавсарсан суурь өвчтэй
  • Нас барагсдын 73 хувь нь цусны даралт, 34 хувь нь чихрийн шижинтэй, 30.1 хувь нь зүрхний өвчтэй хүмүүс
  • Халдвартай хүмүүсийн 76 хувь нь өндөр халуунтай, 73 хувь нь амьсгалахад бэрхшээлтэй, 40 хувь нь ханиалгах, 8 хувь нь суулгах зовиуртай эмнэлэгт хандсан

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж