Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр өглөө /2020.03.21/ Солонгосын хойгийн зүүн эрэгт орших Пёнган аймгаас богино зайн хоёр пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхэн мэдээлжээ. Тус улс хамгийн сүүлд энэ сарын 9-ний өдөр Япон тэнгис рүү гурван пуужин харвасан юм. Үүний дараа АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс Пёньяныг цөмийн хөтөлбөрөө зогсоох хэлэлцээрт эргэн нэгдэхийг уриалж, пуужингийн туршилтаа зогсоохыг хүссэн юм.

Япон талын мэдээлснээр, өнөөдрийн харвасан пуужингууд тус улсын эдийн засгийн тусгай бүсийн гадна унажээ. Хойд Солонгосын төрийн мэдээллийн “KCNA” агентлагийн мэдээлснээр, тус улсын удирдагч Ким Жон Ун Баасан гариг /2020.03.20/-т Хойд Солонгосын армийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хооронд болж буй их бууны сургуулилтад биечлэн оролцсон байна.

Хойд Солонгос ирэх сард Пёньян хотод хууль тогтоох дээд байгууллага болох Ардын дээд хурлын чуулганаа хэвийн зохион байгуулна гэж мэдэгдсэн. Шинжээчдийн үзэж буйгаар хэрэв энэ хурал болбол аюулт тахал дэлхий даяар тархаж байгаа энэ үед 700 орчим өндөр албан тушаалтан нэг дор цугларах аж.

Тус улсын зүгээс шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байгаа ч АНУ-ын талаас Хойд Солонгост халдвар аль хэдийнэ бүртгэгдсэн, тоо баримтыг нуун дарагдуулж байна хэмээн мэдээлсэн юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг вирусийн улмын улмаас Хойд Солонгост 200 орчим цэрэг нас барсан гэж мэдээлсэн билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж