Хар тамхи худалдаалахыг завдсан нууц газруудыг илрүүлжээ | News.MN

Хар тамхи худалдаалахыг завдсан нууц газруудыг илрүүлжээ

Хар тамхи худалдаалахыг завдсан нууц газруудыг илрүүлжээ

Хар тамхи худалдаалахыг завдсан нууц газруудыг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодис худалдаалж болзошгүй гурван газрыг илрүүлж, гэмт хэргийг таслан зогсоожээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн сард зохион байгуулсан тусгай ажиллагааны үеэр иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэсэн мөрийтэй тоглоомын газар, зочид буудал, орон байр зэрэг гурван газрыг илрүүлсэн байна.

Ийм төрлийн гэмт хэргийн зөрчилд Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван жил хүртэл хугацаагаар, харин энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”  гэж заасны дагуу хариуцлага тооцох юм.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой сэжигтэй этгээдүүдийн бүлэг бөөгнөрөл үүсгүүлэхгүй байх зорилгоор сэжигтэй объект, байр байгууламжид тогтмол хяналт тавьж, илрүүлэх, таслан зогсоох ажиллагаа явуулж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өөрийн эзэмшлийн болон түрээсийн байр, байгууламжид явагдаж буй үйл ажиллагаа, үйлчилгээнд тавих хяналтаа сайжруулж, хууль, тогтоомжоор хориглосон үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-21 103.57.93.54

Ийм нийгмийн шаарнуудыг нэрустай нь,зураг хөрөгтэй нь гаргаж байх хэрэгтэй гэдгийг олон нийт шаардаад байхад хэвлэл мэдээлэл, хууль хяналтынхан нууцлаад байдаг нь цаанаа учиртай байх гэсэн хардлага төрүүлээд байгаа юм. Ийм гэмт үйлдэлд бололцоо олгож байр саваар хангасан хувь хүн, байгууллагыг хатуу шийтгэх хэрэгтэй. Хүний эрх гэдэг халхавчийн дор улс үндэстнийг устгах үйлдлийг хэрхэвч өөгшүүлж болохгүй.

Avatar

Зочин 2020-03-21 107.77.202.112

Авилга авч чадахгүй болно

Avatar

Heregtenuudiinhaa medeelliig il bolgoochee! 2020-03-21 202.21.109.125

Niigmiin hog shaarnuudiig yundan nuun daragduulaad bga yum bee il bolgooch ner us zurgiin!! Niigmees zailuulah heregtei

Avatar

Зочин 2020-03-21 103.229.122.127

энэ яасан ерөнхий мэдээ вэ? газар байгууллага хүний нэр хаягийг хэлэх хэрэгтэй. ийм байх юм бол наад тэмцэл чинь үр дүнгүй болж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж