Хар тамхи худалдаалахыг завдсан нууц газруудыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Хар тамхи худалдаалахыг завдсан нууц газруудыг илрүүлжээ

Хар тамхи худалдаалахыг завдсан нууц газруудыг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодис худалдаалж болзошгүй гурван газрыг илрүүлж, гэмт хэргийг таслан зогсоожээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн сард зохион байгуулсан тусгай ажиллагааны үеэр иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэсэн мөрийтэй тоглоомын газар, зочид буудал, орон байр зэрэг гурван газрыг илрүүлсэн байна.

Ийм төрлийн гэмт хэргийн зөрчилд Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван жил хүртэл хугацаагаар, харин энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”  гэж заасны дагуу хариуцлага тооцох юм.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой сэжигтэй этгээдүүдийн бүлэг бөөгнөрөл үүсгүүлэхгүй байх зорилгоор сэжигтэй объект, байр байгууламжид тогтмол хяналт тавьж, илрүүлэх, таслан зогсоох ажиллагаа явуулж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өөрийн эзэмшлийн болон түрээсийн байр, байгууламжид явагдаж буй үйл ажиллагаа, үйлчилгээнд тавих хяналтаа сайжруулж, хууль, тогтоомжоор хориглосон үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж