Мотоциклийн ослоор зургаан хүн амиа алджээ | News.MN

Мотоциклийн ослоор зургаан хүн амиа алджээ

Мотоциклийн ослоор зургаан хүн амиа алджээ

Мотоциклийн ослоор зургаан хүн амиа алджээ

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба 738 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 551 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Зам тээврийн ноцтой ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт зургаан хүний амь нас хохирчээ. Орон нутагт гарсан ослын дийлэнх нь мотоциклтойгоо онхолдож, амиа алдсан байна.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НЭГ ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Гуравдугаар сарын 16-ны өдрийн 20:46 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянхошууны замд Toyota Prius маркийн О жолоочтой тээврийн хэрэгсэл замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 19 настай, эмэгтэй М, 21 настай, эмэгтэй А, 21 настай, эрэгтэй Ж, 17 настай, эрэгтэй З нар гэмтсэн. Зорчигч 19 настай, эмэгтэй М нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас баржээ.

Гуравдугаар сарын 16-ны шөнийн 23:27 цагийн орчимд Төв аймгийн Лүн сумын Рашаант 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон байна,

Гуравдугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг “Дугантын отог” гэх газар шороон замд улсын дугааргүй Супер Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон,

Гуравдугаар сарын 19-ний өдрийн 08:20 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын хөшөөт хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Ipsum маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч долоон настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон,

Гуравдугаар сарын 19-ний өдрийн 13:50 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,

Гуравдугаар сарын 19-ний шөнийн 23:40 цагийн орчимд Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт асфальтан замд улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикл онхолдож, жолооч 49 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

СОГТУУГААР ЖОЛОО БАРИХ ҮЕДЭЭ ОСОЛ ГАРГАСАН НАЙМАН ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЖЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гурван хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан найман зөрчил бүртгэгдсэн байна.

АВТО ОСЛООР ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН ХЭРЭГ 62.5 ХУВИАР ӨСӨВ

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 20.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 24.1 хувиар, гэмтсэн хүн 53.3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 62.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-21 202.55.191.194

Хүндээ байна уу, мотоциклдоо байна уу гэдгийг хэрэг нэг бүр дээр судалж мэдээлэх хэрэгтэй. Ингээгүйгээс шалтгааныг олж зөв арга хэмжээ авч чадахгүй байна шүү дээ

Avatar

DAYUN МОТОЦИКЛ АМЬ АВНААА 2020-03-21 202.126.89.155

Тэр DAYUN гэдэг мотоциклээс болоод осол гараад байгаа юм биш уу тийм бол худалдаж борлуулазхыг хориглож ямар техникийн согогоос уйдэлтэйг тогтоож иргэдийнхээ амийг тэр уйлдвэрлэгчээс нь нэхэх хэрэгтэй шуу дээ

Avatar

Зочин 2020-03-21 202.9.40.27

Даанч дээ дайн болоогүй байхад ийм олон хүн ослоор нас бараад байдаг. Төрийн холбогдох газрууд яагаад анхаарахгүй байна вэ.

Avatar

Зочин 2020-03-21 66.181.161.13

Энэ хятад мотоциклийн импортыг зогсоогооч ээ, хэдэн мангар малчидыг маань алаад дууслаа ш дээ, оруулж ирж, зардаг улс нь ч ямар харалцан дотортой улс байдаг юм бэ, менгеннс еерийг боддоггуй бололтой

Avatar

Зочин 2020-03-21 182.160.0.117

Өөрөө унчаад бусдад буруугаа чихээд.

Avatar

Зочин 2020-03-21 202.55.188.85

Монгол хүн мотоцикл унахдаа заавал архи уудаг. Монгол ойлголтоор мотоцикл юмуу морь унаад салхи сѳрж явахдаа архи уухгүй бол утгагүй. За тэгээд бага зэрэг халаалттай мотоцикл унаж явахдаа ямар гэлдрүүлээд байлтай биш.Хаазаа нэмж л таарна. Монгол хүн ямар нэг зүйлийг хийхдээ анхаарлаа хуваарилах чадвар сул. Тэгэхээр хийг нэмж байхдаа хурдаа хянах чадвараа алддаг. Ѳѳрѳѳр хэлбэл зѳвхѳн хаазаа нэмнэ гэж бодсон бол хяналтын самбар дээр чичигнээд байгаа зүү юу заагаад байгааг ойлгох чадвар сул хѳгжсѳн

Avatar

Зочин 2020-03-21 202.55.188.42

байна гэсэн үг. Гэнэтхэн ѳмнѳ нь саад тулаад ирнэ. Мань мотоциклчин "миний толгой эргээд байна уу эсвэл энэ мотоцикл тийм хурдан болчоо юу?" гэж бүүр түүрхэн бодож амжтал осол тохионо. Энэ бол үндэстний эмгэнэл юм даа. х***а мотоциклд биш бидний сэтгэлгээнд ухамсрын архаг дутагдал оршиж байдгаас тэр юм. Ухаан, чадвар бол полный. Мотоциклоо ямар ч эвдрэлийн үед засаж сэлбээд, ямар ч замаар ямар ч улиралд түүгээрээ зорчоод байгаа нь үүнийг илтгэнэ. Харин юм юманд бидэнд ухамсар дутагдаж байдаг.

Avatar

Зочин 2020-03-21 66.181.161.73

yag unen, hujaa motcikloos iluu hurd huchtei moto baival bur iluu uhetsgeene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж