Дархан-Уул аймагт 132 хүн эмнэлгийн хяналтад байна | News.MN

Дархан-Уул аймагт 132 хүн эмнэлгийн хяналтад байна

Дархан-Уул аймагт 132 хүн эмнэлгийн хяналтад байна

Дархан-Уул аймагт 132 хүн эмнэлгийн хяналтад байна

Улсын онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр /2020.03.20/ Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб дээр ажиллажээ. Ажлын хэсгийнхэн Улсын Онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 132 иргэн тусгаарлах байранд эмч нарын хяналтад байгаа аж.

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 2942 тохиолдлыг ажиглалтад авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1804 иргэн тусгаарлагджээ. Холбогдох албаныхан тусгаарлах байруудад хяналт тавих, өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж буй юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж