Хувцсаа яаран нимгэлснээр дархлаа суларна

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

Хувцсаа яаран нимгэлснээр дархлаа суларна

Хувцсаа яаран нимгэлснээр дархлаа суларна

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд хөнгөн нимгэн хувцсандаа оржээ. Хаврын цагт өвчин эмгэг, ялангуяа ханиад томуу, амьсгалын замын өвчний тархалт буурдаггүй. Иймд Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг яаран хувцсаа нимгэлэхгүй байхыг зөвлөлж байна.

Даарах нь дархлааг сулруулах гол шалтгаан тул коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүр дулаан хувцаслаж, илчлэг хоол идэх, ариун цэврийг сахиж, аль болох гадуур гарахгүй байх нь чухал гэж ЭМЯ-наас анхааруулсаар байна.

Хүний биеийн дархлаа сулрах шалтгаануудаас дурдвал:

Сахар. Сахар нь дархлалын тогтолцоог дарангуйлж, жин нэмэгдүүлж, таны биеэс чухал шаардлагатай эрдэс бодисуудыг хөөн гаргана. 100 грамм элсэн чихэр агуулсан хүнсний зүйл, эсвэл ундаа (2 лааз хийжүүлсэн ундаа) уухад таны дархлалын тогтолцооны гол эс болох цагаан эсийн нян устгах чадварыг 40 хувиар бууруулдаг. Сахарын дархлал дарангуйлах үйлчилгээ тэр даруйдаа буюу 30 минутаас 5 хүртэлх цаг үргэлжилдэг ажээ.

Нойр дутуу байх. Сайн унтаж амрахгүй байх нь стрессийн дааврыг илүү их ялгаруулдаг. Энэ нь бие махбодыг үрэвсүүлэхэд хүргэх бас нэгэн шалтгаан болж болно. Сайн унтаж амарснаар мелатонины ялгаралт нэмэгддэг. Энэ нь E аминдэмээс хоёр дахин илүүгээр чөлөөт радикулуудыг цэвэрлэдэг байна.

Архи. Удаан хугацаанд архийг хэтрүүлэн хэрэглэх нь дархлалын тогтолцоог хоёр замаар сулруулдаг аж. Нэгдүгээрт, хоол тэжээлийн дутагдалд оруулж, цагаан эсийн тоог цөөрүүлдэг. Хоёрдугаарт, хоол боловсруулах замын эрхтэн тогтолцоог гэмтээснээр хоолны шингэц мууддаг. Мөн элэгний бие махбодид шаардлагатай амин дэмүүдийг нөөцлөх чадварыг алдагдуулдаг аж.

Д амин дэмийн дутагдал. Энэ нь олон төрлийн өвчин эмгэг үүсгэхэд нөлөөлдөг. Хэдийгээр хоол тэжээлээр авч болох ч дулааны улиралд наранд шарах нь сайн эх үүсвэр болдог.

Шингэн дутагдах. Архаг шингэн дутагдалт нь эрч хүч, нойронд нөлөөлөхөөс гадна бие махбодиос хорт бодис ялгарахыг бууруулдаг байна. Иймээс бие махбодын шингэний хэмжээг хэвийн хэмжээнд барьж байх нь дархлалын тогтолцоо хэвийн байх бас нэгэн хүчин зүйл юм.

Архаг стресс. Энэ нь хүний бие дэх сайн дааврыг дарангуйлж байдаг кортизолын хэмжээг нэмэгдүүлдэг. Иймээс аль болох уурлаж бухимдахгүй байхыг хичээгээрэй. Хөгжим сонсох, ном унших, иогоор хичээллэх зэрэг олон аргыг туршиж үзэж болно шүү дээ.

Сэтгэл санаа тавгүйтэх, айдас. Бүх төрлийн сөрөг сэтгэл хөдлөл нь бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Сөрөг мэдрэмжийг удаан хадгалах нь кортизолын түвшинг нэмэгдүүлдэг байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж