УБТЗ-ын төв эмнэлэгт 19 хүн тусгаарлалтад байна

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын төв эмнэлэгт 19 хүн тусгаарлалтад байна

УБТЗ-ын төв эмнэлэгт 19 хүн тусгаарлалтад байна

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн төв эмнэлэгт гуравдугаар сарын 16-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд үйлчилж байсан 19 ажилтныг тусгаарласан билээ. 240 ортой тус эмнэлэг шаардлагатай тохиолдолд нэмэлт 50 ор гаргахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн орон нутгийн галт тэргээр үйлчлүүлж байгаа зорчигч бүрт тандалт судалгааг хийж байгаа аж. Тодруулбал, нэгдүгээр сарын 24-ны өдрөөс хойш нийт 100 мянга гаруй зорчигчдод тандалт хийж, зорчигч бүрийн халууныг хэмжиж мөн асуумж бөгүүлжээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн УБТЗ-ын төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байна. Ингэхдээ хоёр цаг тутамд зорчигчдын халууныг шалгаж, “Улаанбаатар” төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг нарийвчилсан хуваарийн дагуу ажиллаж байгаа юм.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн төв эмнэлэг уламжлалт, сэргээн засах тасгаа тусгаарлах байр болгон бэлтгэж шаардлагатай тохиолдолд нэмэлтээр 50 ор гаргах бэлэн байдлыг хангасан байна.

Энэ тухай тус төв эмнэлгийн дарга С.Еркегүл хэлэхдээ "Яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бэлэн байлгах, тусгаарлалтад 20-25 ортой байр бэлдсэн. Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд үйлчилж байсан 19 ажилтныг тусгаарлан хянаж байна. Үйлчлүүлэгчдийн урсгалыг багасгах зорилгоор утсаар болон онлайнаар үйлчилгээ үзүүлэх ялангуяа өндөр настай хүмүүс заавал өөрсдөө ирэхгүйгээр үр хүүхдээрээ дамжуулан хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлж авах боломжтой" гэлээ.

Тусгаарлах байранд байрлаж буй 19 хүний  зардлыг “Улаанбаатар төмөр зам" ХНН хариуцах аж.

Эмнэлгийн ачаалал харьцангуй бага байгаа ч үйлчлүүлэгчдийн халууныг үзэж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахин ажиллаж байна. УБТЗ-ын төв эмнэлэг хоёрдугаар сарын 14-ы өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд эргэлтийн хувиараа  17.00-19.00 цаг болгож өөрчилжээ.

Мөн үйлчлүүлэгчдийн нэг хаалгаар оруулж үйлчлүүлэгч бүрийн халууныг нь үзэж, эмнэлгийн бүх хэсэгт гар ариутгал, халдваргүйжүүлэлтийн уусмалуудыг байршуулжээ.

Тус эмнэлгийн жилийн зардлынх нь 50 хувийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс гаргадаг билээ. “Улаанбаатар” төмөр замын төв эмнэлэгт жилд дунджаар 200 мянга орчим хүн үйлчлүүлдэг.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж