Залуухан бүсгүйтэй учрахыг хүсдэг үү?

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Залуухан бүсгүйтэй учрахыг хүсдэг үү?

Та залуухан бүсгүйтэй учрах тухай бодож байна уу?  Ганц удаа ч хамаагүй. Бид таныг буруутгахгүй.  Эрчүүд бүгд ингэж боддог. Ихэнх нь тийм бүсгүйтэй  учирдаг.  Тэр бүсгүй халуухан, бас хэрсүү юм шиг санагдаж болох ч тийм  гэж хэлж болохгүй. Ийм харилцаа эцэстээ бүтэлгүйтэж л дуусдаг юм. 

Мел Гибсон болон түүний хуучин найз бүсгүй Оксана Григореева нарын харьцаа ийм харилцааны  сонгодог жишээ юм. Гибсон 28 жил ханилсан эхнэрээ залуухан, тачаангуй, дур булаам бүсгүйгээр сольсон ч жаргах нь бүү хэл амьдралаа сүйрүүлснийг бид мэднэ.  Залуу бүсгүйд дурласан дурлал нь  сүйрлээр төгссөн энэ явдал  анхных  бас сүүлчийнх нь ч  биш юм.  60-аад оны үед the Rolling Stones хамтлагын гитарчин Ронни Вуудын мөн 20 настай загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэж мөн л бүтэлгүйтэж дууссан юм.

10, 20 ( бүр 40) насаар залуу бүсгүйчүүд зовлон  дагуулдаг. Ийм харьцаа яагаад бүтэлгүйтэж дуусдагыг шалтгааныг  бид олохыг хичээсэн юм.

Буруу эргэлт
Эрчүүдийн  хамгийн том алдаа бол залуу эмэгтэй  илүү  сэтгэл хөдөлгөм  гэдэг бодол.  Ийм эрчүүд залуу бүсгүйн гэнэн, итгэмтгий занд  уруу татагддаг. Тэд амьдрал үзээгүй, бүтэлгүй дурлалтай учирч байгаагүй залуу охид хайр дурлалд илүү халуун, гал цогтой байна  гэдэгт итгэдэг. Түүнээс гадна залуу, эрч хүчтэй зүрх тэднийг хөгширч байгааг мартуулдаг аж. Гэвч  эрчүүд ингэж боддогоосоо болж алддаг. Залуу бүсгүй ийм харьцаа тогтооход туршлагагүй байдаг нь тэдний  өөрийгөө хамгаалах зөн совинг  нь  өдөөдөг аж.

Түүнд өөр төлөвлөгөө бий
Хэрэв та залуу бүсгүйд сэтгэл алдарч эхэлсэн бол өөрөөсөө дахин асуу.  Одоо  таалагдаад байгаа тэр бүсгүй  шиг  залуухан, сайхан бүсгүйг 27 –той байхдаа өөрийн болгож чадаагүй гэж үү?. 10, 20 жилийн дараа тэр хажууд чинь байна гэж үү? Үгүй л болов уу. 

Шалтгаан нь маш энгийн.  Та залуудаа маш ядуу байж. Харин одоо бол тийм биш. Хэдийгээр хэрцгий сонсогдож байж магадгүй  ч  таньд байхгүй зүйл түүнд байгаа. Энэ бол залуу нас, гоо үзэсгэлэн. Харин залуу бүсгүйд  мөнгөтэй хүний хажууд байх нь найдвартай мэт санагддаг.  Магадгүй эхэндээ танд таашаал авахын тулд хэдийг ч төлсөн хамаагүй мэт санагдаж болох ч  тэр зөвхөн мөнгөнд хайртай гэдэг бодол таныг тайван байлгахгүй. 

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж