Netflix Европт буй үзэгчдэдээ зориулж бичлэгийнхээ чанарыг дор хаяж нэг сарын турш багасгахаар болжээ. Ингэснээр хөл хорионд буй, гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийн хэт их цахим хэрэглээнээс болж интернэтийн хурд хэт удаашрахаас сэргийлэх гэнэ.
Европын олон улсын зах зээл буюу 450 сая хэрэглэгчдийг хариуцан ажилладаг Тиерри Бреттон ерөнхий захирал Рийд Хастингстай гуравдугаар сарын 18, 19-нд удаа дараа ярилцан ачаалал хэт их байгааг мэдэгдсэн байна.
Иймд Netflix бүх контентынхоо чанарыг эхний ээлжинд 30 хоногийн хугацаатай багасгах шийдвэр гаргажээ.
Netflix-ийн төлөөлөгч “Бид ингэснээр Европ дахь Netflix хэрэглээний ачааллыг 25 хувиар бууруулж, үйлчлүүлэгчдэдээ түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэж байна” хэмээжээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ