Нидерландын Ерөнхий сайд: Бид 10 жил хүндрээд ч дуусахааргүй нойлын цаастай боллоо

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Нидерландын Ерөнхий сайд: Бид 10 жил хүндрээд ч дуусахааргүй нойлын цаастай боллоо

Нидерландын Ерөнхий сайд: Бид 10 жил хүндрээд ч дуусахааргүй нойлын цаастай боллоо

Олон улсад коронавирусийн халдвараас айн сандарсан иргэд нойлын цаас их хэмжээгээр нөөцөлж буйг Нидерландын Ерөнхий сайд Марк Рютт ёжилжээ.

Тэрбээр нэгэн дэлгүүрээр үйлчлүүлж байхад нь нэг худалдан авагч түүнээс хангалттай нойлын цаас авч амжсан эсэхийг нь асуусан байна. Ерөнхий сайд хариуд нь толгой дохиод “Нидерландчуудад дараагийн 10 жил хангалттай хүрэлцэхүйц нойлын цаас байна. Үнэхээр их байна. Бид 10 жил хүндрээд ч дуусахгүй байх” хэмээн хэлжээ.

Бусад олон орны адил Нидерландад өвчний тархалтыг бууруулах арга хэмжээ авч эхлэхэд сандарсан иргэд нойлын цаасны зохиомол хомсдол үүсгээд байгаа билээ. Мөн зарим иргэд кофе шопуудыг хаагдахаас өмнө каннабис нөөцлөхөөр кофе шопуудын гадна урт дараалал үүсгээд байгаа билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж