"Бидний амсч буй хохирол гурван цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй харьцуулагдахаар байна" | News.MN

"Бидний амсч буй хохирол гурван цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй харьцуулагдахаар байна"

"Бидний амсч буй хохирол гурван цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй харьцуулагдахаар байна"

"Бидний амсч буй хохирол гурван цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй харьцуулагдахаар байна"

Transformity Research компанийн гүйцэтгэх захирал Тобин Смит “АНУ-ын холбооны нөөцийн банк сандарсан хөрөнгө оруулагчдын утгагүй үйлдлүүдийг зогсоохын тулд яаралтай арга хэмжээнүүд авсан. Гэвч тэр нь бидэнд үхэр буу хэрэгтэй байхад усан буу өгөх шиг л зүйл боллоо” хэмээн ярьжээ.

Түүний ярьснаас үзвэл АНУ-ын өр 2008-2009 оныхтой харьцуулахад дөрөв дахин их байгаа аж.

“Коронавирус санхүү, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд маш том гамшиг болж байна. Бидний амсч буй хохирол дэлхий дээр гурван цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй харьцуулагдахаар байна. Эхлээд бид коронавирусийн тахалтай нүүр тулсан. Дараад нь газрын тосны тахал нүүрлэсэн. Харин сүүлд нь Засгийн газрууд ард иргэдээ эдийн засгийн асар их хямралд орж байхад зүгээр суугаад байгаа нь гурав дахь бөмбөг болж байна”

Эдгээр хүчин зүйлүүд хүмүүсийн санхүүд их хэмжээний хохирол учруулж, аль хэдийн хэд хэдэн улсыг хямралд оруулчхаад байна хэмээн Смит онцлоод S&P индекс 1600 хүртэл буурч магадгүй хэмээжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэрүүлч өвгөн 2020-03-20 66.181.161.67

Хойт Солонгос сая бас пуужин харвалаа. Энэ чинь өвчин чирээд байгаа юм биш үү дээ.

Avatar

neftiin vniin dain bolj bna.saud arab orosiin dund.. 2020-03-20 103.57.93.193

korino vires bishee.oros saud arab 2 ulsiin hoorond neftiin vniin dain zarlaad bna.orosuud olborltoo buuruulahgui geed sauduud ni neftiin olboroltoo ihgesgej vnee buulgaj 25 dollaraa zarahiig baruuniihan bolon aziudad sanal bolgod bna.getel neg barreli neft ni 50 dollaraar doosh baibal aldagdaltai tul amerikiin bvh zanariin kompaniud dampuurch vildberee zogsooj bna.getel ted bankinaas asar ih zeel abch vildberee ybuuldagaa.amerikiin bankuud zeel nemj ogohgui gesen z

Avatar

Бурханы шийтгэл 2020-03-20 185.156.173.18

Нүгэл нь хэтэрхий их болохгүй юу.байнга дайн хийнэ.эсэргүүцэж тэмцвэл терррорист гэж нэрлэнэ.жинхэнэдээ өөрсдөө терррористууд.үзэх ёстой шийтгэлээ үзэж дэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж