"Бидний амсч буй хохирол гурван цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй харьцуулагдахаар байна"

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

"Бидний амсч буй хохирол гурван цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй харьцуулагдахаар байна"

"Бидний амсч буй хохирол гурван цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй харьцуулагдахаар байна"

Transformity Research компанийн гүйцэтгэх захирал Тобин Смит “АНУ-ын холбооны нөөцийн банк сандарсан хөрөнгө оруулагчдын утгагүй үйлдлүүдийг зогсоохын тулд яаралтай арга хэмжээнүүд авсан. Гэвч тэр нь бидэнд үхэр буу хэрэгтэй байхад усан буу өгөх шиг л зүйл боллоо” хэмээн ярьжээ.

Түүний ярьснаас үзвэл АНУ-ын өр 2008-2009 оныхтой харьцуулахад дөрөв дахин их байгаа аж.

“Коронавирус санхүү, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд маш том гамшиг болж байна. Бидний амсч буй хохирол дэлхий дээр гурван цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй харьцуулагдахаар байна. Эхлээд бид коронавирусийн тахалтай нүүр тулсан. Дараад нь газрын тосны тахал нүүрлэсэн. Харин сүүлд нь Засгийн газрууд ард иргэдээ эдийн засгийн асар их хямралд орж байхад зүгээр суугаад байгаа нь гурав дахь бөмбөг болж байна”

Эдгээр хүчин зүйлүүд хүмүүсийн санхүүд их хэмжээний хохирол учруулж, аль хэдийн хэд хэдэн улсыг хямралд оруулчхаад байна хэмээн Смит онцлоод S&P индекс 1600 хүртэл буурч магадгүй хэмээжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж