Унтлагын өрөө бол хүмүүсийн хамгийн тав тухтай байх ёстой гэж үздэг зүйл. Бид сексийн тухай яриагүй байна. Бид тав тухын талаар ярьж байна. Хосуудын хувьд тав тухыг өөр өөрөөр мэдрэх нь гарцаагүй. Тиймээс нэг оронд унтах нь бас нэг бэрхшээл. Нойр бол амьсгалах, хооллохтой адил чухал. Магадгүй таны эхнэр эсвэл нөхрийн чинь этгээд зуршил таныг сайхан унтаж амрахад саад болдог байж мэдэх юм.
Гэрлэсэн хосууд тусдаа оронд унтдаг нь олон хүмүүсийг гайхашруулдаг. Гэвч энэ бол сүйдтэй юм биш ээ. Ямар ч хосууд тусдаа оронд өөрийн дэр, өөрийн матрасан дээр унтахыг илүүд үздэг.
Шалтгааныг нь хайвал:
Та хамаагүй тухтай унтаж чадна.
Шөнө дунд нойрноос сэрээдэг зүйлсийн талаар бод. Гадаа гудамжин дахь машины дуу чимээ, хөршийнхны шуугианыг та ажрахгүй. Харин одоо хажууд чинь хэвтэж байгаа хүн байнга хөрвөөж, тийчэлж, зүүдэндээ ярьж, хөнжил булааж байхад та ажрахгүй унтаж чадна гэж үү? Танд түүний хурхирахыг тэвчих амар байна гэж бодоогүй биз. Хэдийгээр тэр үгүйсгэж магадгүй ч зарим эмэгтэйчүүд шөнөжин мод хөрөөдөж байгаа мэт чимээ гаргадаг нь минжнээс дутахааргүй байдаг. Гэхдээ хэрэв та унтчихвал энэ бүхнийг мэдэхгүй. Харин та өөрийнхөө орон дээр унтвал ийм зүйл хэзээ ч тохиолдохгүй.
Таны биологийн цаг түүнийхээс өөр.
Хүмүүс бие биедээ таарч тохирох тухай ярих дуртай. Унтлагын өрөөнөөс илүү тохиромжтой газар хосуудад байдаггүй. Та нойртой хүн. Харин эхнэр чинь эрт босдог нэгэн. Тэр орой 10 гээд орондоо ордог байхад та шөнийн ууль шиг компьютер тоглоод сууж л байна. Та хоёр орон дотроо маш ховорхон тааралдана. Учир нь та хоёр унтах гэж нэг нь нөгөөдөө саад болдог. Харин тус тусын оронд унтах нь өөр өөрсдийн биологийн цагийн хуваарьт шилжихэд тус болдог аж.
Илүү их секс хийдэг болно
Нэг гэрт ороод хосууд секс хийх нь багасдаг гэдгийг бүгд мэднэ. Хамт нэг оронд унтдаг хүнтэйгээ байнга секс хийх сонирхол аажимдаа буурдаг нь энгийн л үзэгдэл. Ялангуяа хосууд шал шүргэм урт унтлагын хувцас, утгагүй том дотуур хувцас байнга харсаар залхдаг байна. Санамсаргүй секс хийдэг үе ч өнгөрч, секс зөвхөн бэлэгдлийн чанартай болно. Тиймээс анх танилцаж байсан үеийнх шигээ сексийн таашаалыг мэдрэхийн тулд дотуур хувцаснаасаа эхэл. Дотуур хувцас чинь таныг тачаангуй, халуухан харагдуулах ёстойг сана. Тэгвэл тэр өөрөө тань дээр ирнэ.
Бэлтгэсэн Н. Энх