Б.Галаарид: З.Энхболдыг хуулийн байгууллагаар шалгуулна | News.MN

Б.Галаарид: З.Энхболдыг хуулийн байгууллагаар шалгуулна

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Б.Галаарид: З.Энхболдыг хуулийн байгууллагаар шалгуулна

Б.Галаарид: З.Энхболдыг хуулийн байгууллагаар шалгуулна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/МСНЭ/-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид өнөөдөр /2020.03.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ  Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг хуулийн байгууллагаар шалгуулж, асуудлыг дуустал нь явах болно гэж мэдэгдлээ.

Б.Галаарид “Эдийн засагч Л.Наранбаатар гэдэг залуугийн яриад байгаа асуудал, сошиалд гарсан мэдээлэл, телевизээр цацагдсан нэвтрүүлгийн дараа УИХ-ын дарга асан З.Энхболдтой холбогдох энэ асуудлыг ярих нь зөв юм байна гэж шийдлээ.

Би МСНЭ-ийн ерөнхийлөгч болохын өмнө “Цалиг” нэртэй кабелийн телевизийн сувагтай байсан. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр нэг жилийн хугацаатай эрх авсан байсан юм. 2012 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод сувгаа цацахаар үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Эрх нь дуусаж, сунгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороо/ХХЗХ/-нд хандтал “Стандарт хангасан телевизтэй байхгүй бол сунгахгүй” гэсэн. Гарц хайсан, УИХ-ын дарга З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтохтой уулзсан.  “Тусалъя” гэсэн, гэхдээ 100 хувийнхаа 50 хувийг шилжүүлчих, тусгай зөвшөөрлийг нь шийдье гэсэн.

Тэр үед ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн гэж хүн байсан, тэрбээр З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын"Болдсофт" гэж компанийн хувь эзэмшигч байсан юм билээ.

Б.Балгансүрэн “Мэдээ, мэдээллийн суваг болгоё, “Цалиг” гэдэг нэр таалагдахгүй байна гэсэн. Би бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрөөд телевизээ “Молор” нэртэй болгож,  50 хувь нь миний нэр дээр 50 хувь нь УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоогийн нэр дээр шилжсэн.

Дундын компани байгуулагдсан гэж үзээд “Нар сар медиа”-г байгуулсан.  Нөгөө талын хувь эзэмшигч хоёр хүн орж ирсний нэг нь УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Ц.Буянцогтоо байсан.

Үүний дараа телевиз маань 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2015 оны арванхоёрдугаар сарын 27-н хүртэл үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болсон. 28 сар хамтран ажилласан гэх үү, хөрөнгө оруулагч гэх үү ийм байдалтай явсан. Долоон сарынх нь зардлыг нөгөө тал гаргасан, үлдсэн 21 сарын зардлыг би ганцаараа дааж, дансаараа гаргасан. Үйл ажиллагаа хүндэрсэн, өр ширтэй болсон учраас хоёр тийшээ болохоор болсон. Эцсийн хувилбар нь И код гэдэг компаниас “Молор” телевизийн тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаа болсон.  2015 оны дөрөвдүгээр сарын 10-нд "Эн Си Пи" гэдэг түрүүчийн нэвтрүүлгүүдээр яригдсан З.Хишигтогтохын оффис нь байрладаг байранд гэрээгээ хийсэн. Гэрээнд Д.Сангибат гарын үсэг зурж, телевизээ шилжүүлсэн.

Энэ болгонд телевизийн тусгай зөвшөөрөл сунгагдаж байсан. ХХЗХ-ны дарга өөртэй нь хамтарсан компани байгуулсан "Болдсофт" компанийн хувьцаа эзэмшигч учраас хугацааг яаралтай сунгаж байсан. Надаас телевиз шилжиж явсны дараа “Молор” телевиз нь улсын хэмжээнд нэвтрүүлэг цацахаар болж, өргөжсөн. Эзэмшигч нь н.Батдэлгэр гэдэг хүн болоод, хаяг нь Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах "Интер" компани болж хувирдаг. З.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэгт "Интер" компани нь байдаг. Гэхдээ одоо “Молор” телевиз нь “Малчин” телевиз болж хувирсан. Эндээс цэвэр сүлжээ байгаа нь харагдана. Надад бүх баримт бий, би хүнийг гүжирдэхгүй.

Гагцхүү шударга үнэний дүрийг эсгэсэн хүмүүс манай улс төрд гол суудал эзэлчихээд, чанга ярихаар нь сонгогчид "тэр хүмүүс ямар шударга хүмүүс вэ" гээд саналаа өгөөд байдаг. Нөгөөдүүл итгэл сэтгэл дээр тоглоод хуулийн дагуу мэт боловч хууль бус үйлдэл хийгээд байгаа нь харагддаг. Иймээс Л.Наранбаатар гэдэг залуугийн яриад байгааг дэмжиж, бид хэдий сайн ярина, тэр хэрээр нийгэм цэвэршинэ гэж үзээд би энэ тухай өнөөдөр ярьж байна. Төрийн өндөр албан тушаалтан дам нөлөөлчихөөд сүүлд нь сугараад үлддэг. Урд нь явсан хүмүүс гэмтэн болоод дуусдаг. Ам нээвэл уушиг нээ гэдэг, энэ асуудлаар дуустал нь явна” гэлээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнх 2020-03-20 202.179.27.153

Улаан луйварчид юм байна ш дээ.

Avatar

Зочин 2020-03-20 64.119.21.203

царцааны нүүдлийн нэг эзэн бол З.Энх-болд яах аргагүй мөн. Зальтай зальтай гэхдээ Элбэгдоржоос хамаагүй дээр шүү.

Avatar

Зочин 2020-03-20 117.111.27.233

З.энхболдыг сонгоно.гүйцээ

Avatar

Зочин 2020-03-20 103.57.93.54

Яг үнэн. Энэ нэг бэлтрэг царайлсан юмны үнэн нүүр царайг ил болгох хэрэгтэй.

Avatar

жуө 2020-03-20 202.9.46.194

Өөрөө зарчихсан л юм байна ш дээ, одоо танд ямар хамаа байна ?

Avatar

Зочин 2020-03-20 64.119.21.155

Сонгууль дөххөөр янз бүрийн хүмүүс гэнэт гарч ирэх юмаа.

Avatar

Зочин 2020-03-20 66.181.190.173

Ene odoo bas yu we zi hen bilee ,zi d bazuulsann

Avatar

Энэ систем 2020-03-20 202.55.188.81

2000 оноос хойш нам гэж мангас олон ажил олгогч татвар төлөгч нарыг ингэдэг болсон шүү дээ…дарга нарын гарын үсэг элдэв зөвшөөрөл чинь ингэх зориулттай…..адаг сүүлд нь компаниуд хохирдог

Avatar

Зочин 2020-03-20 203.91.118.180

Зи-г гүтгэхээ боль

Avatar

Зочин 2020-03-20 58.178.211.37

Ганц нэг кабелийн тв гэх мэт юмтай, дээрээ татаагүй хүмүүсийг бол тэр ХХЗХ гэдэг газар чинь зовоодог юм билээ дээ. Суваг олгохгүй, сунгалт хийхгүй гэх мэтээр элдэв гацаа гаргадаг. Ихээхэн хөрөнгө цагаа зарцуулан байж үйлчлүүлэгчтэй болсон хүмүүс зүгээр хаячихаж болохгүй, тэгээд л тэр Хорооны хүмүүст танил тал юу байдгаа гуйж байж хахууль өгч байж эрхээ сунгуулах. Ийм л байсан, одоо ч хэвээр. Тэр хорооны хүмүүс нь үеийн үед шахам Ардчилсан намын хүмүүс байсаар ирсэн гэж сонсож байсан.

Avatar

Зочин 2020-03-20 182.160.0.230

Таван Толгойн IPO -ийн талаар томхон эдийнзасагчид үгээ хэлээчээ. З.Энхболд Төрд хэрэгтэй зайран мөн гэж боддог.

Avatar

Зочин 2020-03-20 202.179.24.247

Зика вирус бэлтрэгийг шалгаачээ Их юм гарна даа. Харваас зэвүүн пи…да…

Avatar

Ахмад хуульч 2020-03-20 64.119.19.90

Ойлгомжгүй нөхөр

Avatar

Зочин 2020-03-20 82.135.30.192

Balgaa chini Enkhboldiin doodoh gedeg baisan unen yum baina l daa

Avatar

Зочин 2020-03-20 103.57.92.122

З энхболдын дүү гэж нэг нөхөр. энд тэнд хүмүүсийг рекетлээд тэдэн хувиа өгчих энэ тэрийг зөндөө хүмүүсээс сонсож байсан үнэн байх шүү

Avatar

Дээрэм үү 2020-03-20 59.153.115.148

Хүчгүй нь буруутай гэж үзэхгүй.Би Галааридыг мэднэ.Зи зальт дээрэмчин байж ч мэднэ үгүй бол нотлоодох л доо.

Avatar

Баатар 2020-03-20 192.82.73.212

Чи өөрөө зарсан байна шүү дээ. МАН*аас хэдэн төгрөг авахаар санаа сэджээ дээ. Муу амьтан

Avatar

ЗОЧИН 2020-03-20 192.82.67.153

Өдий насны хүн байж бууны нохой хийгээд явж байдаг арчаагүй амьтан бэ

Avatar

Зочин 2020-03-20 66.181.161.16

хүн бяртай байхад нь пялдаганаад одоо юу хуцаад байгаа юм

Avatar

хха 2020-03-20 202.9.46.123

энд хэн хохирсон гэж тв-гээ булаалгаагүй зүгээр л санхүүгийн асуудал хүндрээд бусдад зарж мөнгө олчихоод одоо юү яриад байгаа юм. хэлэх ч үг алга

Avatar

mgl 2020-03-20 202.9.40.186

Ene songuuliar novshnuudiig oruulahgui baih heregtei, Herev zuv ner devshigch baihgui bol tsagaan tsaas uguurei.

Avatar

Мөнх 2020-03-20 202.21.127.206

Галаарид гуай яг зөв, дуустал нь үзэх хэрэгтэй шүү !

Avatar

зочин 2020-03-20 103.26.193.64

С.Эрдэнээс илүү зальтай учир түүний зөвлөх болсон гээд л бодчих

Avatar

Монгол инженер 2020-03-20 202.9.40.34

Чи ч адилхан элдэв шунал аасаа болж хохирсон бололтой. Хохь чинь дээ. Телевиз байгуулах нь тийм амархан эд бишээ. Тэр цаас маас аа эргуулдсэн бол яах ч угуй байж.

Avatar

Зочин 2020-03-20 202.126.89.188

Хүнийг хазайхад түлхэх унавал дэвслэх нь муулах донтой гарууд их болжээ З.Энхболдын дүүтэй бизнес хийгээд салсан юм байна энэ.Молор одоо Малчин ТВ улстөрждөггүй..Одоо элбэгдрж сайханбилэг шиг муу хүнгүй.Дараа нь женко Хүрэлсүх бас энэ замыг туулна.

Avatar

ХЭРУУЛЧ 2020-03-20 202.126.89.175

З.ЭНХБОЛД ГАНЦ ХИЙЖ ЧАДДАГ ЮМ НЬ ХЭРУУЛ ХИЙЖ ХУДАЛ ХУУРМАГИЙГ ДЭВЭРГЭЖ ЧАДДАГ Л ХУН . ЭНЭ ОЛОН ЖИЛ ХЭРУУЛИЙН МАСТЕР БАЙЛАА БУСАД ХИЙСЭН ЮМ ЮУ Ч БАЙЗГУЙ

Avatar

Зочин 2020-03-20 202.55.188.94

Интер хуучнаар геологийн экспедицийн төв байр нь Энхболдын улсаас туусан обьектуудын ердөө 1 нь. Тэр төрийн өмчийн обьектуудыг үнэгүйдүүлж байгаад хувьчилж авдагаараа алдартай. Энхболд бол хамаатан садан, танил талаараа дамжуулан улсаас өмч хөрөнгө, мөнгө төгрөг идэж, цаанаа бүх ар талыг нь хариуцаж суудаг гар. Энэ бол жижигхээн баримтууд. Ухвал цаана нь далай шиг их юм бий. Балгансүрэн бол Энхболдын хүүхэлдэйнүүдийн ердөө нэг нь.

Avatar

ЗОЧИН 2020-03-20 59.153.115.53

ГАЛААРИДИЙН ХАРЦ НЬ ЯМАР АЙМААР ЮМ БЭ, ЭНЭ ЯРИАГ ОЙЛГОСОНГҮЙ, БҮХ ЮМ ЁС ЖУРМЫН ДАГУУ ЯВАГДЧИХСАН ЮМ БИШҮҮ, ЮУ НЬ ЭНЭ ХҮНД ТААЛАГДСАНГҮЙ ВЭ, УИХ-ЫН ДАРГЫН ТУСЛАХ, ДҮҮ НЬ ЧАМТАЙ АДИЛХАН БИЗНЕС ЭРХЭЛЖ БОЛОХГҮЙ ЮУ, КОМПАНИТАЙ БАЙЖ, ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХ, ТВ-Д ХҮРТЭЛ ХУВЬ ЭЗЭМШИЖ БОЛОХГҮЙ ЮУ, НАРАНБААТАРТАЙГАА ТААРСАН ТААР ШУУДАЙ ЮУ ДАА ХАРИН, ЯМАР СОНИН ЮМ ЯРЬДАГ ХОГ ВЭ.

Avatar

Зочин 7777776 2020-03-20 202.126.89.140

Галаарид гэж өвгөн худалч бас долоогч болжээ гэж

Avatar

Zochin 2020-03-20 202.131.227.51

Монголын Улс төр Шударга л байвал Ард түмэн минь тайван амгалан байна даа.

Avatar

Ksa 2020-03-20 202.126.89.103

З.Энхболд гуай Францаас гэл үү, Нидерландаас ч гэл үү, олон зуун сайн угсааны үнээ худалдаж аваад онгоцоор Улаанбаатарт зөөвөрлөж ирсэн. Тээврийн зардлаа шууд улсаар төлүүлсэн гэж уншсан санагдаж байна. Үнэн юм болов уу?

Avatar

za daa demii dee... 2020-03-20 103.57.93.193

za daa hudalaa daa, mani hvn ooroo no-toi gar daa… henii omonoos ingej gar hol ni bolj ybaa hvn be dee.

Avatar

mgl 2020-03-20 64.119.27.54

iim l hogiin vgeer helehiin argagvi n**** gedgiig hvmvvs meddeggvi yumuu Naranbaatariin zov sh dee

Avatar

Зочин 2020-03-20 202.126.89.150

Энхболд шуналтай дүүгээсээ болж шившиг боллоо доо

Avatar

Зочин 2020-03-20 103.111.68.3

Амжилт хүсье. Шударга ёс ялан дийлэх болтугай.

Avatar

зочин 2020-03-20 192.82.70.169

Бүр ойлгохоо болилоо энэ хүмүүс яагаад 5толгойг зарахгүй гэсний төлөө энхболдийг муулаад байгаа юм бол

Avatar

зочин 2020-03-20 66.181.178.107

Харах царианаасаа Зи чинь ийм хүн шүү дээ.

Avatar

Зочин 2020-03-20 150.129.141.112

САЙН БНА. ҮНЭМШИХЭД БЭРХ ОЛОН Л ЮМ СОНСОГДДОГ. БҮГД ХЭЛЖ ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

ГАН 2020-03-20 202.72.247.58

ЧАМАЙГ ЧИНЬ ОВОО ЭРД БОДСОН ЧИНЬ БАС НЭГ ГОНШИГНОСОН ЛҮД ШИВ ДЭЭ. ЧАМАЙГ БОДВОЛ НААД ЗИ ЧИНЬ НАЛАНБААГ ОЙМС ШИДЭХЭД ЮУ Ч БОЛООГҮЙ МУРИЛЗААД ӨНГӨРЧ БАЙСНЫГ ХАРСАН ЮМ БАЙНА.

Avatar

ugy 2020-03-20 202.72.247.58

ЧАМАЙГ ЧИНЬ ГАЙГҮЙ ЭР ХҮН ЮМ БОДСОН ЧИНЬ БАС Л НЭГ ГОНШИГОНОСОН ЛҮД ШИВ ДЭЭ.

Avatar

ы 2020-03-20 103.229.121.12

Мань хүн өөрөө өрөнд оруулаад худалдсан юмуу, ер нь юу болсон нь ямар ч ойлгомжгүй юм бичээд байх юм. ыЭнхболд ямар хамаатай юм бэ?

Avatar

Зочин 2020-03-20 66.181.191.173

Улс төрд ойртсон болгон хогийн луйварчин байдаг юм уу даа. Энэ Монгол гэж ёстой дампуурсан улс болжээ.

Avatar

Зочин 2020-03-20 43.228.129.4

Энэ одоо юу солиороод байгаан. Хэдийдээ ТВ байгуулах мөнгөтэй болдогын.
Улс төрчдийн уяны нохой хийж угаадасыг нь долоож л явсан гар ш дээ.
Томормор болжийж өшиглүүлээд өөр нэг гөлөг орыг нь залгасан.
Худалдагдсан сэтгүүл зүй сэтгүүлч гэдэг чинь яг энэ нөхрийг хэлдэг юм даа

Avatar

Малчин 2020-03-20 211.36.141.219

Чи одоо тэр дээр бичигдсэн нөхдүүдийн хэн нь болоод ингээд уурлаад байгаа юм бэ!? Хэзээ ч ухаарахгүй дуугүй явж байснаас л дээр!!! Хэрэг хуучирдаггүй!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж