АНУ, Хятадад газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадад газар хөдөлжээ

АНУ, Хятадад газар хөдөлжээ

АНУ-ын Юта мужийн Солт Лэйк орчимд орон нутгийн цагаар Лхагва гаригт /2020.03.18/ 5,7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тус мужид 1992 онд болсон газар хөдлөлтөөс хойш хамгийн хүчтэй газар хөдлөлт болон бүртгэгдсэн бөгөөд 55 мянга орчим оршин суугчид гэрэл цахилгаангүй болов.

Харин өнөөдөр өглөө /2020.03.20/ Төвөдийн өөртөө засах мужийн Шигазе хотын орчимд мөн газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Хятадын газар хөдлөлтийг хянах төв мэдээлжээ. 5,9 магнитутын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэн ноцтой хохирол учраагүйг албаны хүмүүс мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн голомт нь хойд өргөргийн 28.63 градус, зүүн уртрагийн 87.42 градуст 10 км-ийн гүнд байсан гэж Хятадын газар хөдлөлтийг хянах төв мэдээлэв.

Эх сурвалж: XINHUA, CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж