Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс 30 км зайд өнөөдөр /2020.03.20/ 11.03 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хэмжээ 5.8 магнитуд байсан байна. Газар хөдлөлтийн дараагаас 80 гаруй удаагийн давтан газар хөдлөлт ажиглагдаад байгаа талаар Одон орон геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийн секторийн эрдэм шинжилгээний ажилтан А.Дөлгөөнөөс тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр Улаанбаатарын цагаар 11.03 цаг 11 секундэд Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 30 км зайд 5.8 магнитудын газар хөдөлсөн. Энэ удаагийн газар хөдлөлт хүчтэй ангилалдаа орно. Яг одоо хүнд мэдрэгдсэн болон мэдрэгдэхгүй 80 гаруй удаагийн давтан газар хөдлөлт ажиглагдаад байна. Одоогоор тус аймагт хохирол учирсан эсэх талаар мэдээлэл ирээгүй” гэв.
Говь-Алтай аймагт он гарснаас хойш хүнд мэдрэгдэх хэмжээний 11 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд энэ удаагийнх хамгийн хүчтэй 5.8 магнитудын газар хөдлөлт болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
А.СҮРЭН
Иргэн 2020-03-20 202.179.25.168
Энэ хэрэв хот суурин газар бол хүчтэй мэдрэгдэнэ. Хөдөө болохоор гайгүй өнгөрсөн байна. Ядаж л хотын хуучин муу байшингуудын таазны шавар нурах хэмжээний.
Зочин 2020-03-20 64.119.18.243
ХЭДЭН БАЛЛ ГЭСЭН ҮГ ВЭ?
Зочин 2020-03-20 192.82.73.4
Xovdod oron suutsand medregdlee. Nileed xuchtei bolson uchraas medregdsen bx.
Ъюмда 2020-03-20 66.181.186.70
Яг энэ цагт японд маш маш хүчтэй газар хөдлөлт болсон байна лээ
Лхагва 2020-03-20 202.9.46.12
Бүү худлаа ярь Японд газар хөдлөөгүй байна Тэр Далгөөн гэдэг хүнд хэлэх зүйл байна earthquake.usgs.gov сайтад харин өнөөдөр тавигдчихлаа ер нь энд манай газар хөдлөлт бичигдэхгүй байна Энэ талаар мэдээлж өгөөч Энд 2.5 магнитудээс эхлээд бүгд байдаг Манайхан болохоор л баахан газар хөдөлсөн энэ тэр гээд бичихээр их айдаст автагдаж байна шүү дээ дс ирис сайт байна бас