Говь-Алтай аймагт газар хүчтэй хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймагт газар хүчтэй хөдөлжээ

Говь-Алтай аймагт газар хүчтэй хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс 30 км зайд өнөөдөр /2020.03.20/ 11.03 цагт  газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хэмжээ 5.8 магнитуд байсан байна. Газар хөдлөлтийн дараагаас 80 гаруй удаагийн давтан газар хөдлөлт ажиглагдаад байгаа талаар Одон орон геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийн секторийн эрдэм шинжилгээний ажилтан А.Дөлгөөнөөс тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр Улаанбаатарын цагаар 11.03 цаг 11 секундэд Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 30 км зайд 5.8 магнитудын газар хөдөлсөн. Энэ удаагийн газар хөдлөлт хүчтэй ангилалдаа орно. Яг одоо хүнд мэдрэгдсэн болон мэдрэгдэхгүй 80 гаруй удаагийн давтан газар хөдлөлт ажиглагдаад байна. Одоогоор тус аймагт хохирол учирсан эсэх талаар мэдээлэл ирээгүй” гэв.

Говь-Алтай аймагт он гарснаас хойш хүнд мэдрэгдэх хэмжээний 11 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд энэ удаагийнх хамгийн хүчтэй 5.8 магнитудын газар хөдлөлт болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж