“Covid-19” халдвар авсан Даниел Ким Азиудыг гадуурхахыг эсэргүүцлээ | News.MN

“Covid-19” халдвар авсан Даниел Ким Азиудыг гадуурхахыг эсэргүүцлээ

“Covid-19” халдвар авсан Даниел Ким Азиудыг гадуурхахыг эсэргүүцлээ

“Covid-19” халдвар авсан Даниел Ким Азиудыг гадуурхахыг эсэргүүцлээ

"Hawaii 5:0", "Lost" зэрэг цувралд тоглож олонд танигдсан жүжигчин Даниел Ким шинэ төрлийн коронавирусийн халдвар авснаа зарлажээ. Өмнөд Солонгост төрсөн, АНУ-д өссөн тэрбээр дэлхий даяар цар тахал газар авсан энэ үед Азиудыг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Өдгөө 51 настай жүжигчин өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан 10 минутын бичлэг хийж, дагагчиддаа коронавирусийн талаар зөвлөгөө, өөрийн туршлагаасаа хуваалцсан бөгөөд энэ үеэрээ “хамгийн чухал зүйл нь Азиудыг гадуурхахаа зогсоохыг хүсч байна. Тийм ээ. Би Ази хүн. Би коронавирусийн халдвар авсан. Гэхдээ би энэ халдварыг Хятадаас аваагүй. Нью-Йорк хотод байхдаа халдвар авсан. Хүмүүс хаана халдвар авсан нь чухал биш, харин хүмүүс нас барж, өвдөж байгаад анхаарах ёстой шүү дээ” хэмээгээд АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэх үеэрээ шинэ төрлийн коронавирусийг Хятадын вирус хэмээн онцолсныг ялгаварлан гадуурхах үзэл гаргасан хэмээн буруутгажээ.

Тэрбээр Нью Йорк хотноо "New Amsterdam" киноны зураг авалтад оролцоод Хавай дахь гэртээ ирсний дараагаар халуурах, булчин өвдөх гэх зэрэг зовуурь илэрчээ. Ингээд удалгүй өөрийгөө тусгаарлан, шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан байна. Харин гэр бүлийнхнээс нь коронавирус илрээгүй гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-20 59.153.114.29

tramp songuulid unahana dee

Avatar

боко 2020-03-20 202.21.108.229

Корона хүнийг арьс өнгөөр ялагварлахгүй ээ. Хар шар бор ялгаагүй бүгдтэй тэгш тэнцүү хандана хаххаа

Avatar

zzochin 2020-03-20 202.126.88.128

Odoo harin esregeeree Yuvropiin virus bolchihood bn.Aziin ornuudad Yuvrofiinhon virus zoovorloj iireed bn

Avatar

Зочин 2020-03-20 192.82.77.173

бичилтийн алдаа л байна шүү дээ хэнийг ч үзэн ядахын аргагүй байна шүү дээ нийтийн хүчээр эв нэгдэл сахилга хариуцлагаар л давж гарах нь байна. Энэ өвчин дэлхийн 7 тэрбум хүнд бас нэг сургамж, дохио, хүн чанарын шалгуур болж байна ааа

Avatar

Зочин 2020-03-20 66.181.160.93

Хятадуудаас өөрсдөөс нь л болж байгаа юм. Улаан цайм америкийн арми манайд вирус авчирсан гэж гүтгээд америкчуудын дургүйг хүргэчихгүй юу. Манайх руу буруугаа тэгж чихсэн бол би ч гэсэн трамп шиг эсэргүүцэх байлаа. Хятадууд тэгж худлаа ярьж онигоо болох хэрэггүй ш дээ

Avatar

өөө 2020-03-20 66.181.166.154

ЭНЭ тун тусгүй орчуулжээ"Азиудыг битгий гадуурахаа зогсоохыг хүсч байна''

Avatar

ЧД иргэн 2020-03-20 202.179.24.247

Харин тийм байна. Чи өөрөө маш тусгуй орчуулжээ. Тийм л мундаг юм бол чи өөрөө санаачлаад гадаад мэдээ орчуулаад тавилдаа. Манайхан бүр юм шүүмжлэхийн дон тусчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж