Токио-2020 олимпийн галт бамбар Япон улсад газардлаа | News.MN

Токио-2020 олимпийн галт бамбар Япон улсад газардлаа

Токио-2020 олимпийн галт бамбар Япон улсад газардлаа

Токио-2020 олимпийн галт бамбар Япон улсад газардлаа

Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын галт бамбар өнөөдөр/2020.03.20/ Япон улсад газардлаа. Грек улсын Афин хотын бэлгэ тэмдэг болсон Панатинайко задгай цэнгэлдэхээс Японы талд шилжсэн олимпийн галт бамбарыг Мияаги мужийн Мацүшима агаарын бааз дээр олимпийн гурван удаагийн аварга жүдо бөхийн тамирчин Тадахиро Номүра болон олимпийн гурван удаагийн аварга чөлөөт бөхийн тамирчин Саори Ёошида нар өчигдөр /2020.3.19/хүлээн авсан.

 

Токио-2020 олимпийн галт бамбарын буухиа гуравдугаар сарын 26-нд Фүкүшимагаас гараагаа эхлүүлэн 121 дэх өдрөө буюу долдугаар сарын 24-нд Токио хотын “Шинэ үндэсний цэнгэлдэх”-д хүрэлцэн ирэх аж. Нийт 121 өдрийн турш “Hope Lights Our Way” гэх уриан дор Япон улсын 47 хотоор аялана. Үүнд Фүкүшима, Точики, Гүнма, Нагано, Гифү, Айчи, Мие, Вакаяама, Нара, Осака, Токүшима, Кагава, Кочи, Ехиме, Ойта, Мияазаки, Кагошима, Окинава, Күмамото, Нагасаки, Сага, Фүкүока, Яамагүчи, Шимане, Хирошима, Окаяама, Тоттори, Хёого, Кёото, Шига, Фүкүй, Ишикава, Тояама, Нийгата, Яамагата, Акита, Аомори, Хоккайдо, Ивате, Мияаги, Шизүока, Яаманаши, Канагава, Чиба, Ибараки, Сайтама, Токио зэрэг хотууд орно. Мөн Токиогийн алслагдсан хоёр арал дээр ч аялах аж. Ийнхүү олимпийн галт бамбар 56 жилийн дараа Япон улсад эргэн ирж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-20 202.21.107.96

Олимп хийчэх санаатай л хичээгээд л байна даа Япончууд. Энэ вирус нь гайгүй л болоосой.

Avatar

Зочин 2020-03-20 202.126.89.42

Олимпийн гх хэдэн шармал гуулийн төлөө хамаг мөнгө хөрөнгөө туугаад тавьчихдаг хүн гж амьтан инээдтэй

Avatar

Зочин 2020-03-20 64.119.22.14

Chi bol gedesee medehgui idej uusan gahai l bh. Oldson heden togrogoo gahai shig idej. Mongonii bool bolson amid harh shu de. Harhnuud ataarahaj amidardag yum.

Avatar

хрро 2020-03-20 202.21.108.229

олимп одоо болиоо ядаргаа

Avatar

Зочин 2020-03-20 202.55.188.45

Өвлийн олимпоор ч гэсэн галт бамбар буухиалдаг шүү орчуулагчаа

Avatar

Зочин 2020-03-20 66.181.167.239

Olympoo hiihgui ch gesen ingeh ni zuv l duu. Orgui bolsonoos…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж