Токио-2020 олимпийн галт бамбар Япон улсад газардлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Токио-2020 олимпийн галт бамбар Япон улсад газардлаа

Токио-2020 олимпийн галт бамбар Япон улсад газардлаа

Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын галт бамбар өнөөдөр/2020.03.20/ Япон улсад газардлаа. Грек улсын Афин хотын бэлгэ тэмдэг болсон Панатинайко задгай цэнгэлдэхээс Японы талд шилжсэн олимпийн галт бамбарыг Мияаги мужийн Мацүшима агаарын бааз дээр олимпийн гурван удаагийн аварга жүдо бөхийн тамирчин Тадахиро Номүра болон олимпийн гурван удаагийн аварга чөлөөт бөхийн тамирчин Саори Ёошида нар өчигдөр /2020.3.19/хүлээн авсан.

 

Токио-2020 олимпийн галт бамбарын буухиа гуравдугаар сарын 26-нд Фүкүшимагаас гараагаа эхлүүлэн 121 дэх өдрөө буюу долдугаар сарын 24-нд Токио хотын “Шинэ үндэсний цэнгэлдэх”-д хүрэлцэн ирэх аж. Нийт 121 өдрийн турш “Hope Lights Our Way” гэх уриан дор Япон улсын 47 хотоор аялана. Үүнд Фүкүшима, Точики, Гүнма, Нагано, Гифү, Айчи, Мие, Вакаяама, Нара, Осака, Токүшима, Кагава, Кочи, Ехиме, Ойта, Мияазаки, Кагошима, Окинава, Күмамото, Нагасаки, Сага, Фүкүока, Яамагүчи, Шимане, Хирошима, Окаяама, Тоттори, Хёого, Кёото, Шига, Фүкүй, Ишикава, Тояама, Нийгата, Яамагата, Акита, Аомори, Хоккайдо, Ивате, Мияаги, Шизүока, Яаманаши, Канагава, Чиба, Ибараки, Сайтама, Токио зэрэг хотууд орно. Мөн Токиогийн алслагдсан хоёр арал дээр ч аялах аж. Ийнхүү олимпийн галт бамбар 56 жилийн дараа Япон улсад эргэн ирж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж