Covid-19-ийн халдвар авсан нохой үхжээ | News.MN

Covid-19-ийн халдвар авсан нохой үхжээ

Covid-19-ийн халдвар авсан нохой үхжээ

Covid-19-ийн халдвар авсан нохой үхжээ

Хоёр долоо хоногийн өмнө нохой коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл цахим орчинд тарж, амьтан тэжээдэг хүмүүсийг айдаст автуулав. Харамсалтай нь Помераниан үүлдрийн тэр нохой энэ долоо хоногт үхсэн гэнэ.

Анх хоёрдугаар сард нохойны эзэн халдвар авсан нь тогтоогдсоноор удалгүй нохойг нь тусгаарлаж хяналтад авсан байна. Хоёрдугаар сарын 26-нд нохойн ам, хамрын хөндийгөөс дээж авч шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан байна. Цаашдаа гуравдугаар сарын 9 хүртэл давтан авсан шинжилгээнүүдийн хариу бүгд эерэг гарч байсан ч гуравдугаар сарын 12-нд авсан шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Хонконгод дахин өөр хоёр нохой, нэг муур тусгаарлагдсан ч шинжилгээний хариунууд нь сөрөг гарав. Ийнхүү Помераниан одоохондоо дэлхийд коронавирусийн халдвар авсан цор ганц нохой хэмээн бүртгэгдээд байна.

Нохойны эзэн 60 настай Евонне Чау Хау Ей халдвар авсан даруйдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, бүрэн эдгээд гуравдугаар сарын 8-нд гэртээ харьсан байна. Хатагтай Ей вирусийг өөрөө нохойдоо халдаасан хэмээн үзэж байгаа гэнэ. Түүний ойр дотныхон ч мөн бүгд халдвар авсан ажээ.

Хоёр долоо хоног тусгаарласны эцэст шинжилгээний хариу сөрөг гарсан тул нохойг гэрт нь буцаасан байна. Гэвч удалгүй гуравдугаар сарын 16-нд нохой үхжээ.

НОХОЙН НАС

Халдвар авсан цор ганц нохой гэгдэж буй тэр нохой 17 настай байж. 17 гэдэг нь нохойны хувьд их өндөр нас ч Померианиан үүлдрийн хувьд ихэвчлэн үүнээс урт насалдаг ажээ. Зарим мэргэжилтнүүд нохойны насыг хүний настай харьцуулахдаа долоо дахин үржүүлдэг. Тэгж үзвэл дээрх нохой хүнийхээр бол 119 настай байсан гэсэн үг юм. Гэвч зарим эрдэмтэд нохойн үүлдрээс хамаараад хүний настай харилцан адилгүй харьцуулагдна хэмээн үздэг бөгөөд тэднийхээр бол нохой 84 орчим настай байж.

Эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлж буйгаар нохойн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа аж. Түүний шинжилгээний хариу сөрөг гарсан төдийгүй гэрт нь буцаахын өмнө бүрэн халдваргүйжүүлсэн учир Covid-19 өвчнөөс болж үхсэн гэж үзэхэд бэрх аж.

Гэхдээ өвчин нохойн эрүүл мэндэд нөлөөлөөгүй гэж үзэж болохгүй. Хэрвээ нохой биш, түүний насны хүн халдвар аваад, эдгээд, удалгүй нас барсан гэж бодвол ойлгоход илүү амар болно. Өвчин түүний дархлааны системийг ноцтой гэмтээсэн байж болзошгүй хэмээн Хонгконгийн эрдэмтэд үзэж байна. Түүнээс гадна эзнээсээ холдож үзээгүй хөгшин нохойг гэрээс нь хол, хачин сүртэй хувцастай эмч нар хянаж байсанд нохой ихээр айн, стресстэж, дархлалын системийг нь дарангуйлсан байж болох юм.

БИДНИЙ ТЭЖЭЭВЭР АМЬТДАД АЮУЛ ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА УУ?

Дээрх сэдвийн эргэн тойронд маш олон мэдээлэл хөвөрч буй. Хонгконгийн хөдөө аж ахуй, загасчлалын яам “Халдвар авсан хүнтэй ойрхон амьдардаг нохой, муур зэрэг сүүн тэжээлт амьтдыг нийтийн болон амьтны эрүүл мэндийн төлөө тусгаарлах шаардлагатай” гэдгээс өөр зөвлөгөө өгөөгүй байна.

Харин ДЭМБ амьтан коронавирус тээгч болдог гэх баталгаа байхгүй. Гэвч илүү нарийн мэдээлэл олдтол халдвар авсан хүний гэр бүлийн тэжээвэр амьтадтай харьцахгүй байх, амны хаалт зүүх, амьтантай харьцсаны дараа гараа угаахыг зөвлөж байна.

НЭГЭН ЭР ХӨЛ ХОРИО ЗӨРЧИЛГҮЙ НОХОЙГОО САЛХИЛУУЛАХ АРГА ОЛЖЭЭ

Коронавирусийн тархалтыг зогсоохын тулд олон улс орнууд ард иргэдээ гэрээсээ гаралгүй өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөж буй. Гэрээсээ гарахгүй байх нь зарим хүний хувьд асуудалгүй ч нохой тэжээдэг хүмүүст хэрхэн эрсдэлгүй нохойгоо салхилуулах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Гэтэл Гуго Карлович гэх твиттер хаягтай нэгэн эр хачирхалтай шийдэл олжээ. Тэрбээр дрон ашиглан дөрвөн хөлт найзаа хүссэн үед нь салхилуулдаг болсон байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж