ЭМС-ын сайдыг АН-аас томилох ёстой гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ЭМС-ын сайдыг АН-аас томилох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

ЭМС-ын сайдыг АН-аас томилох ёстой гэв

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Эрүүл мэнд, спортын яаманд эрх баригч хүчин сайдаа томилж, хариуцлагаа хүлээх ёстой гэлээ.

Тэрээр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга хууль хяналтын байгууллагад шалгагдаж, тус яам нь удирдлагагүй шахам байна. Чухал салбарыг эзэнгүйдүүлж, мөн улс төрийн наймаа болгож болохгүй. Ардчилсан намын “Монгол хүн-2020” хөтөлбөрт Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийн хүрээнд дээрх салбарыг авч явах хүч нь эрх баригч хүчин. Сүүлийн 2-3 жил энэ яамыг МАХН-ын хүмүүс удирдсан. Өнөөдөр эрүүл мэндийн салбар уналтад орж доройтсоныг МАХН-тай хариуцлага тооцох ёстой. Гэтэл өнөөдөр хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар халз мэтгэлцээнд урьж байна” гэсэн юм. Халз мэтгэлцээнийг арваннэгдүгээр сарын 25-наас өмнө тогтоохыг мөн санууллаа.

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Цэнгэлсайхан “Монгол Улсын эрүүл мэндийн салбараар МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар тоглож, самарлаа. Н.Энхбаяр авлигал хээл хахуулийн хэргээр ял авсан, Г.Шийлэгдамба албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байна. Ийм хүмүүс энэ салбарыг хариуцаж авч явна гэдэг бол ёс зүйгүй асуудал. 2008-2012 онд энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн гурван жилийн хугацаатай харьцуулаад харах юм бол эрс буурсан. Эрүүл мэндийн салбарыг аврах нөөц бололцоо Ардчилсан намд хангалттай бий” гэсэн юм.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!