Англи, Францын хөлбөмбөгийн тэмцээн цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Англи, Францын хөлбөмбөгийн тэмцээн цуцлагдлаа

Парис хотноо болсон цуврал халдлагын улмаас Англи болон Францын хөлбөмбөгийн шигшээ багийн хооронд болохоор төлөвлөгдсөн нөхөрсөг тэмцээнийг цуцалсан байна.

Урьдчилсан мэдээллээр Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнд болсон 2-3 дэлбэрэлтийн чимээ ойролцоо болж байсан Франц, Германы шигшээ багийн нөхөрсөг тоглолтын үзэгчдэд сонсогдсон байна.  Ингэснээр энэ долоо хоногийн мягмар гаригт болохоор төлөвлөгдсөн нөхөрсөг тоглолтыг иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тодорхойгүй хугацаагаар цуцалж, хойшлуулах шийдвэрийг Европын хөлбөмбөгийн холбоо гаргасан байна.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж