Өмнөд Солонгост өчигдөр /2020.03.19/ хүчтэй шуурга шуурч, хэд хэдэн хүн гэмтэж бэртэн, машин тэрэг, байшингийн дээвэр цонхыг эвдэж сүйдэлжээ. Салхины хурд 32 м/сек хүрч ширүүсч, тус улсын Цаг уурын агентлаг улс даяар хүчтэй шуурганы сэрэмжлүүлэг гаргасан байна. Энэ удаагийн шуурга нь Сөүл хотын хувьд 1999 оноос хойш хамгийн хүчтэй шуурга болж бүртгэгджээ. Мөн тус улсад энэ мэт хүчтэй шуурга болох нь маш ховор бөгөөд жилд нэг удаа халуун, хүйтэн агаарын урсгал мөргөлдсөнөөс болж үүсдэг байна.
Түүнчлэн хүчтэй шуурганы үеэр тус улсын хэд хэдэн газар ой хээрийн түймэр гарч, 4000 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Түймэр гарсан бүсэд 1500 орчим гал сөнөөгч ажиллаж түймрийг унтрааж чаджээ. Ийнхүү хүчтэй салхинаас үүдэн орон нутгийн нислэгүүд цуцлагджээ. Харин өнөөдөр /2020.3.20/өглөөний байдлаар цаг агаар харьцангуй тогтворжиж, нөхцөл байдал намжсан байна.
Эх сурвалж: Korea Herald
Холбоотой мэдээ