Гурченког эргэн дурсав

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Гурченког эргэн дурсав

Зөвлөлтийн нэрт жүжигчин Людмила Гурченкогийн мэндэлсний 80 жилийн ойд “Миний Люся” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн Москвагийн Козинскийн гудамжин дахь түүний гэр музейд нээгджээ. Үзэсгэлэнд ОХУ-ын дуучин Кристина Арбакайте, Филипп Киркоров зэрэг алдартнууд хүрэлцэн очиж,  түүний тухай дурсамжаа хуваалцсан байна. Зөвлөлтийн хамгийн алдартай найруулагч нартай хамтран ажилласан тэрээр 80 гаруй кинонд дүрээ мөнхөлсөн юм. Монголын үзэгчид найруулагч Эльдар Рязановын “Вокзалд учирсан хоёр” киноны х нь дүрд илүү дуртай билээ. Людмила Гурченко зургаан удаа гэрлэсэн бөгөөд анхны нөхөртэйгээ суухдаа 18 настай байсан гэдэг. Людмила Гурченкогийн мэндэлсний 80 жилийн ойд зориулж Россия 1 суваг “Людмила Гурченко” олон ангит кино бүтээж, олны хүртээл болгожээ. Кинонд Людмила Гурченкогийн дүрд Юлия Пересильд тоглосон байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж