Нийслэлийн Засаг даргын А/108, А/223 тоот сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай захирамжийн хүрээнд НМХГ-ын даргын 02-01/636, 02-01/772 тоот мэдэгдлийг давхардсан тоогоор нийт 662 сүм хийдийн удирдлагуудад хүргүүлж хяналт тавин ажиллалаа.
Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ.
1. Нийт нийслэлийн хэмжээнд 46 байгууллага зөвшөөрөлгүй холбогдох хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус сүм хийдийн үйл ажиллагаа явуулж байна.
2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлээгүй тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар сүм байгуулан ажиллаж байгаа 9 сүм хийдүүд байна.
3. Хан-Уул дүүргийн 6 дүгээр хорооны Нүхтийн 31-81 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харъяа МС Тереза эх ахмадын асрамжийн төв” нь эмзэг хараа хяналтгүй харах хандах хүнгүй албан ёсны бүртгэл байхгүй нэн ядуу амьдралтай харж хандах хүнгүй орон гэргүй 22 иргэнийг байрлуулан асрамж халамжийн үйлчилгээ явуулж байгаа боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.
4. Зарим сүм хийдүүд нь зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж байна.
5. Мөн корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг холбогдох иргэдэд мэдээлээгүй, манаач болон хариуцан ажиллах хүнгүй орхисон 32 шашны байгууллага байна.
Эх сурвалж: НМХГ
Х.Батсайхан иргэн 2020-03-20 202.21.110.94
МХЕГ ын байцаагч нар ажлаа хийхгүй хаагуур яьаад байгаа бэ? эсвэл авилга хаагаад яваа юм уу? сая гаалийн газар УОК. Цагдаагийн байгуулагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаад байна гэсэн чинь франц иргэн коронавирус монголд оруулаад ирсэн үнэхээр энэ байгуулагуудад итгэх итгэл алга болжээ . ингэж мэргэжлийн байгуулага нь ажиллаж чадахгүй байхад маань хэнд юунд найдаж байх вэ? амьд явах баталгаа алга. зөвхөн амны маск гарын сав хоёртой л амь насаа даадгая .
bgd.n irgen 2020-03-20 192.82.74.105
SO.d svmiinhenl haldvar taraasan shdee,,bieeree urgul ugch b,a gd..BGD emnelgiin urdah tundemvn saund, bdag svmiig haaj uguuchee,hvn amitan gaduur yavuulahgvi daramtlaad saad hiij zogschood..araas zanalhiileed bdag hvmvvs ih bdag..ger oir bolohoor mas tuvugtei,daramttai bdag..dagnii svmd gazar ugch bhaar emneleg,surguuli sportiin gazarch boltugai bariachee
Зочин 2020-03-20 195.176.3.23
Зөв ажил байна.
Атейст 2020-03-20 103.10.22.35
Бүгдийг нь хаачихоо, гандангаас эхлүүлээд
Zochin 2020-03-20 202.4.248.67
Зөвшөөрөлгүй газруудыг шууд хаадаггүй юм уу? Бас зөвшөөрөл авч хаадаг юм уу? Сонин тогтолцоо байна даа.
mgl 2020-03-20 202.9.40.186
Bugdiig haa.
Зочин 2020-03-20 124.158.107.35
харьяа дүүрэг хорооны удтрдлага юугаа харицаж суудаг бнаа тэд иймэрхүү юмнаас хахууль авч амьдардаг нь илт байна
Иргэн 2020-03-20 103.57.92.142
Гадны бүх сүмүүдийг бүгдийг нь хааж хөөж гаргах хэрэгтэй. Энэ газраас л бузар булай юм их гардаг гэх юм. Сая тэр Солонгост сүмээс л хамаг өвчин гарлаа шүү дээ.
zochin 2020-03-20 202.131.242.227
bugdiig ni haa gazriig ni nogoon baiguulamj bolgo
bat 2020-03-20 192.82.65.182
ганданг бүр хааж газрыг нь барилгын компаниудад дуудлага худалдаагаар ил тод зарах хэрэгтэй.
Зочин 2020-03-20 202.9.46.191
БҮГДИЙГ НЬ ХААЖ ЭЗДИЙГ НЬ ЗАЙЛУУЛ
Зочин 2020-03-20 192.82.71.34
Энэ тохиолдолд бүгдийг хаагаач ээ хоёр гурав байхад л болно
Зөв 2020-03-20 192.82.75.22
Зөв. Хөдөө орон нутагт байгаа сүмүүдийг бас хамруулах хэрэгтэй
Зочин 2020-03-20 150.129.141.112
ХООЛ УГД ӨГЧ АСАРЧ БУЙД БАЯРЛАЛАА. ГЭХДЭЭ ЗӨВШӨӨРЛӨӨ ХУУЛИЙН ДАГУУ АВЧИХ. ӨИД ХУУЛЬТАЙ ТУСГААР УЛС ШҮҮ.
Зочин 2020-03-20 43.228.131.98
17 jil hootsoldloo. Anh hootsoldoj ehlehed torj bsan huuhed 11-r angid orj bn da. Hootsoldsoor l bn
Зочин 2020-03-20 202.55.188.88
Хүмүүсийн тархи угаадаг хуурамч урсгалуудыг хааж цэгцлэх цаг нь болсон.
Зочин 2020-03-20 202.126.89.150
Наад сүмүүд чинь өлссөн ядарсан хүмүүсийг хооллодог юм, дарга нар ямар өлсөж ядрахыг мэдэх биш , буддын сүмүүд хэзээч хүнд хоол өгч байгаагүй, ядарсан үед аяга хоол өгдөг газрууд ш дээ
Зочин 2020-03-20 202.126.89.197
Шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний эрхийн асуудал,харин ч ядарч зовж байгаа хүмүүст туслаж гараа сунгаж байгаа буяны байгууллага