Энэтхэг: Хүчирхийлэгчдэд ялын дээд хэмжээ оноов

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Энэтхэг: Хүчирхийлэгчдэд ялын дээд хэмжээ оноов

Энэтхэг: Хүчирхийлэгчдэд ялын дээд хэмжээ оноов

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод 2012 онд 23 настай оюутан бүсгүйг найз залуугийнх нь хамт зургаан этгээд автобусандаа суулган авч явж, эмэгтэйг нь хүчирхийлэн хөнөөж, эрэгтэйг нь зодсон аймшигт хэрэг гарсан юм. Тус хэрэгт буруутай дөрвөн этгээдэд өнөөдөр /2020.3.20/ялын дээд хэмжээ болох цаазын ялыг гүйцэтгэжээ.

Тухайлбал, Нирбхаяа буюу Айдасгүй гэх нэрээр нэрлэгддэг (хуулийн дагуу жинхэнэ нэрийг нь нууцалсан) оюутан эмэгтэйг хүчирхийлж, хөнөөсөн хэргийн буруутан Акшай Такур, Мукеш Синг, Паван Гупта, Винай Шарма нарт энэхүү ялыг гүйцэтгэжээ.

Дөрвөн хэрэгтэнд 2013 онд ял оноосон ч гурав нь цаазын ялыг эсэргүүцэж, Дээд шүүхэд давж заалдан, Ерөнхийлөгч Рам Нат Ковиндоос өршөөл хүссэн ч хүлээж аваагүй аж. Энэтхэгт 16 минут тутамд нэг эмэгтэй хүчирхийлүүлдэг гэх судалгаа бий. Иймд ард иргэд бэлгийн хүчирхийллийн эсрэг илүү чанга хуультай болохыг уриалсаар байна. Гэвч Энэтхэгт бэлгийн хүчирхийллийн тоо өсөх тусам цаазын ял гүйцэтгэх нь цөөрсөөр байгаа аж.

Тухайлбал 2018 онд хамгийн олон буюу 162 хүнд цаазаар авах ял оноосон ч нэгийг нь ч гүйцэтгээгүй гэнэ. Тэр байтугай сүүлийн 20 жилд гурван алан хядагч, Дананжой Чаттержи(сургуулийн охин хүчирхийлэн хөнөөсөн) тэргүүтэй гарын арван хуруунд багтах тооны гэмт хэрэгтнүүдийг цаазалсан гэж нутгийн эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC.COM CNN.COM RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж