Швейцарын хөгжлийн агентлаг, “Пипл ин Нийд” хамтран хүүхдүүдэд эрүүл ахуй, боловсролын багц олголоо

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Швейцарын хөгжлийн агентлаг, “Пипл ин Нийд” хамтран хүүхдүүдэд эрүүл ахуй, боловсролын багц олголоо

Швейцарын хөгжлийн агентлаг, “Пипл ин Нийд” хамтран хүүхдүүдэд эрүүл ахуй, боловсролын багц олголоо

Коронавирусийн халдвар тархахаас сэргийлэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарыг  дуустал түр зогсоох шийдвэрийг Монголын Засгийн газар гаргаж, мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.

Энэхүү арга хэмжээ нь халдварыг тархахаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой боловч эмзэг бүлгийн өрхүүдийн эрсдэлт нөхцөл байдлыг нэмэгдүүлж болзошгүй байна. Хөл хорио тогтоож сургууль цэцэрлэгийг хааснаар дээрх бүлгийн хүүхдүүд өдөр тутмын наад захын хүнс тэжээлээр дутах, халуун дулаан байранд тав тухтай, анхаарал халамжийн дор сурч хүмүүжих боломж хязгаарлагдмал байна учир нь эмзэг бүлгийн бага насны хүүхдүүд өдрийн шаардлагатай илчлэгийнхээ нэлээд хувийг сургууль, цэцэрлэгийнхээ хоол хүнснээс авдаг.

“Пипл ин Нийд” байгууллагын дэргэдэх “Найзуудын клуб” болон “Намуун” сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Пипл ин Нийд” хамтрагч байгууллагуудын хамт "Цэвэр гар" санаачилгыг энэ оны хоёрдугаар сард эхлүүлж, эмзэг бүлгийн 250 хүүхдэд хоол тэжээл, ариун цэврийн иж бүрдлийн тусламж хүргэсэн. Мөн “Пипл ин Нийд” нь “Breathe Mongolia” ТББ-тай хамтран санхүүжилт босгох кампанит ажлыг эхлүүлж нэмэлт 300 хүүхэд, тэдний гэр бүлд туслахаар төлөвлөж байна.

“Коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой хорио цээрийн арга хэмжээ нь эмзэг бүлгийн зарим айл өрхөд хүнд тусч байна. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Пипл ин Нийд” нь Монгол улсад хөгжлийн түншүүдийн нэгэн адил эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалахад төр засгийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулна гэж  найдаж байна” гэж “Пипл ин Нийд” байгууллагын суурин төлөөлөгч Тим Женкинс хэлэв.

Хүүхдүүд болон гэр бүлд нь коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийн товхимол, хоол хүнсний зүйл, эрүүл ахуйн болон боловролын хэрэгслээр түгээн хүргэсэн. Тус багцуудыг тараах ажилд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурынхан болон цэцэрлэгийн ажилтнууд идэвх санаачлагатай оролцсоныг дурдах нь зүйтэй.

Хоол хүнсний багцад: сайжруулсан гурил (10 кг), будаа (5 кг), элсэн чихэр (1 кг), наранцэцгийн тос (1 л) болон хүүхдийн будаа (5 кг) орсон.

Эрүүл ахуйн багцад: шүдний оо (200 гр), шүдний сойз (4 ширхэг), гарын саван (2 ш), угаалгын саван (3 ш)

Боловсролын багцад: эвлүүлдэг тоглоом,буддаг ном, өнгийн харандаа, зургийн дэвтэр, харандаа үзүүрлэгч  болон харандаа орсон.

“Цэвэр Гар” аянд хамтарч оролцсон байгууллагуудадБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Пипл ин Нийд”, “Breathe Mongolia”, “Намуун” сан, Монголын Улаан загалмайн  нийгэмлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон “Mongolia Live”.

Чех улсад төвтэй “Пипл ин Нийд” (ПИН) ТББ нь 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Ингээд ПИН хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхижуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө онцгой байдлын тусламжаас гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхийг нэмэгдүүлэх, дээд боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах болон агаарын бохирдлын тухай иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж