Английн төв банк бодлогын хүүгээ 0.1 хувь болгож бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Английн төв банк бодлогын хүүгээ 0.1 хувь болгож бууруулжээ

Английн төв банк бодлогын хүүгээ 0.1 хувь болгож бууруулжээ

“Covid-19” цар тахлын дэгдэлтээс үүсэн нөхцөл байдлын улмаас Английн төв банк /BoE/ бодлогын хүүгээ 0.1 хувь болгож бууруулжээ. Долоо хоногийн өмнө тус банк бодлогын хүүгээ бууруулж, 0.25 болгоод байсан билээ.

Тус банк 325 жилийн түүхэндээ бодлогын хүүг хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулж буй нь энэ юм. Английн төв банкны зүгээс авч буй дээрх арга хэмжээ нь шинэ төрлийн коронавирусээс үүдэн гарах эдийн засгийн хүндрэлүүдийг хохирол багатай давахад хангалтгүй бөгөөд цаашид шаардлагатай нэмэлт арга хэмжээг шат дараатайгаар авна гэдгийг банкны удирдлагууд мэдэгджээ.

Түүнчлэн Засгийн газар, корпорацийн бондуудыг 200 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлнэ гэж тус банк мэдээлсэн байна. Уг шийдвэрийг албан тушаалаа Даваа гаригт /2020.03.16/ хүлээн авсан Эндрью Бейли гаргасан байна.

Эх сурвалж:GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж