Засаг дарга Х.Болормаа хороодод хийгдэж буй ариутгалын ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Засаг дарга Х.Болормаа хороодод хийгдэж буй ариутгалын ажилтай танилцлаа

Засаг дарга Х.Болормаа хороодод хийгдэж буй ариутгалын ажилтай танилцлаа

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Х.Болормаа хороодод хийгдэж буй ариутгал, халдваргүйтлийн ажилтай газар дээр нь явж танилцав. Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан хөрсний болон агаар орчны халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтдээ 250 мянган мкв талбайд ариутгал, халдваргүйтлийг “Сан хими” ХХК–иар хийлгэж байна. Ариутгалыг хуваарийн дагуу 1-20 хорооны айл өрхийн бохирын цооног, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, төвлөрсөн хогийн цэг, бохирдсон хөрс, далан, гуу жалга, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хүүхдийн тоглоомын талбайд гипохлорид кальцийн уусмалаар шүршиж халдваргүйжүүлэх юм. Мөн өнөөдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрийн томоохон гудамж, автозам, автозамын тусгаарлах ногоон зурвас бүхий талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Хан-Уул агро” ОНӨААТҮГ-ын ариутгалын машинаар мананцар үүсгэж, халвдаргүйтлийг хийж байна.

ЭХ СУРВАЛЖ: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж