Канад улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Альберта мужийн Калгари хотын иргэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аяныг өрнүүлжээ.
Хандивын аяныг 7 хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд нийт 20 гаруй иргэдээс 6 000 000 төгрөг цугларсан байна.
Энэхүү цугларсан мөнгөн хандивыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ